Гадаад мэдээДЭЛХИЙ

ДАШТ-ийн үзэгчид стадион руу шүгэл, хуванцар бүрээ гэх мэт зүйл авч орж болохгүй

Канад, АНУ, Мексик зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Тэгвэл “FIFA” үзэгчид цэнгэлдэх хүрээлэн рүү хуванцар бүрээ авч орохыг хориглосон шийдвэр гаргажээ. Өмнөд Африкийн хөлбөмбөгийн үзэгчид хуванцар бүрээ өргөн хэрэглэдэг юм. 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ дээр фэнүүд хуванцар бүрээг цэнгэлдэх рүү авч орж, их үлээсэн байдаг.

“FIFA” хуванцар бөмбөрөөс гадна шүгэл, агаарын бүрээ гэх мэт хэт чанга дуу чимээ гаргадаг зүйлсийг цэнгэлдэх хүрээлэн рүү авч орохыг хориглосон байна. Мөн лазер гэх мэт туяа тусгадаг хэрэгслүүдийг мөн хоригложээ. “FIFA” үзэгчдийн дагаж мөрдөх дүрэмдээ биеэ будаж, шивснийг хувцас гэж тооцохгүй тул биеэ хэт ил гаргасан хувцас өмсөхийг хориглосон байна. Хачирхалтай “FIFA” нь усны сав авч орохыг зөвшөөрч байснаа хэдэн хоногийн өмнө хоригложээ. Эдгээр дүрмийг зөрчсөн үзэгчийг цэнгэлдэх рүү оруулахгүйгээс гадна албадан гаргах арга хэмжээ авах аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button