Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Таван настай А.Хангай: "Хонгороо"-гоо унаад цэцэрлэгтээ явах нь хамгийн гоё

"Хонгороо" гэх морио өвөл, зун гэлгүй тэжээж хавартаа унаж цэцэрлэгтээ явдаг таван настай А.Хангай хүүтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн сурагч. Тэднийх өвөлдөө сум суурин бараадаж зундаа хөдөө гардаг байна.

А.Хангай сумын төвийн хашаандаа "Хонгороо" тэргүүтэй морьдоо тэжээнэ. Өвлийн хүйтэн гэлгүй өглөө бүр "Хонгороо"-гоо эмээлж унаад аавыгаа дагууд цэцэрлэгтээ мордоно. Орой Хангайг аав "Хонгороо" хоёр нь яг цагтаа цэцэрлэгийн үүднээс тосно.

Видео:

"Аав ээж хоёрыг гаргачихъя. Тэгвэл би гоё ярьж чадна" эгч ээ гэх хэвлүүхэн түүний бичлэгийг манай уншигчид цахим сүлжээнээс үзсэн байж магад. Өмссөн дээл, жанжин малгай, хэвлүүн яриа гээд хэзээний том хүн аятай.

-"Танай нутагт хур бороо элбэг оров уу, сайхан зун болж байна уу" гэж бид хоёрын яриа эхэлсэн юм.

-Бороо орсон, ороод нууртай болсон. Сайхан зусаж байна. Зуншлага сайхан. Би хөөргөө гаргаад ирье. Танд тамхилъя. Надад бүр хоёр хөөрөг байгаа.

-Аавтайгаа хамт адуунд хэр явж байна. Адуунд явах гоё байна уу?

Адуугаа эрээд их хол явсан. Эцэст нь олсон, адуунд явах дуртай. Манай адуунууд ийш, тийшээ их хол явчихдаг. Араас нь явах гэж их ядарна. Харин ишигнүүд нь гайгүй, ойр бэлчдэг.

-Танайд хэдэн төрлийн мал байдаг вэ. Чи нэрлэж чадах уу?

-Тэмээ байхгүй. Үхэр, ямаа, хонь, адуу бий. Үхрээ саасан, ямаагаа саагаагүй. Саасан сүүгээрээ сүүтэй цай, тараг хийж уудаг. Харин гүүгээ саагаад айраг гаргана. Тараг идэхээр цагаан болно. Шүд нь бас цагаан болно. Айраг уухаар мөн цагаан, том болдог.

Фото:

-Чамд "Хонгороо" гээд морь байдаг гэсэн. Хэзээнээс морь унаж сурсан юм бэ. Хурдан морь унаж уралдах бодол бий юу?

-Найман настай болохоороо хурдан, догшин морь унаж чадна. Надад хар, алаг, бор зээрд зүстэй морьд байгаа. Би "Хонгороо"-гоо унаад цэцэрлэгтээ явах нь хамгийн гоё байдаг.

-Маш сайн унадаг дугуй жолооддог юм байна лээ. Хэзээ тэгж сурсан юм бэ?

-Надад хоёр дугуй байгаа. Нэгийг нь хөдөө, нөгөөхийг нь сумын төвд унадаг. Хүүхдийн баяраар би улаан дугуйгаа унаад түрүүлсэн. Бас сумын наадмаар хүүхдийн барилдаанд барилдаж түрүүлнэ гэж бодож байгаа.

-Хангай хөдөө очиж өвөө, эмээдээ яаж тусалдаг гэлээ?

-Худаг, усан дээр хонь ямааг нь хорьж өгч тусалдаг. Өөр зөндөө их тус хүргэдэг. Одоо ингээд ярих зүйл маань болсон. Та надад KFC шарж өгөх үү. Тэгвэл би сайн ярьж чадна. /гэж бид хоёрын яриа инээдэв болж дууссан юм./

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

А.Хангай хөдөөний хөрслөг бор, хэвлүүхэн, хөөрхөн хүү байна. Даанч бичээч Б.Азжаргал нь цул алдаатай бичих юм. "... эмээлж унаад " биш ээ, "ЭМЭЭЛЛЭЖ УНААД" гэж бичнэ. "Маш сайн унадаг дугуй жолооддог юм байна ээ"? Бодвол "Чи унадаг дугуй маш сайн жолооддог" гэсэн санааг илэрхийлсэн бололтой. ... /гэж бид хоёрын яриа инээдэв болж дууссан юм./ Яах гэж хаалтан дотор хийв? ИНЭЭДЭМ гэсэн үг байх. Б.Азжаргал аа, бичсэн зүйлээ уншиж хянаж бай л даа !!!

Зочин
Зочин

Ийм хөөрхөн хүүхэд харахаар өөрийн эрхгүй инээмсэглэл төрж байна

Зочин
Зочин

KFC shaardaj baigaa heseg deer buur ineed hureed bolsongui

Зочин
Зочин

Хөдөөний хүүхдүүдийн амьдрал үнэхээр атаархмаар сайхан

Зочин
Зочин

Iim gegeen medee olon baival social ch goyo bolno doo

Зочин
Зочин

Бөөн эгдүү юмаа Хангай хүү

ub emegtei
ub emegtei

Hongoroogiin zuragiig tawihgui dee

Зочин
Зочин

Yamar huurhun huu ve Hongoroo-toigoo tsetserlegt yavdag ni uneheer goyo

Зочин
Зочин

Монгол ахуйгаа багаасаа мэдэрч өсөж байгаа нь хамгийн сайхан хүмүүжил

Зочин
Зочин

Iim huuhdiig haraad setgel neg l dulaaraad yavchih yum

Зочин
Зочин

Хүүхдийн гэнэн мөртлөө ухаалаг яриа үнэхээр өхөөрдөм санагдлаа

Зочин
Зочин

Aav eej ni uneheer saihan humuujuulj baigaa ni medegdeed bn

Зочин
Зочин

Ийм эерэг мэдээ уншихаар өдөр бүр сайхан болчихдог

Зочин
Зочин

Hongoroo nertei mori ni ch bas ezen shigee huurhun yum

Зочин
Зочин

Наадмын өмнөх хамгийн дулаахан мэдээ байлаа

Зочин
Зочин

Bi baga nasaa sanachihlaa iim amidral uneheer saihan

Зочин
Зочин

Монгол хүүхдийн хүмүүжил ийм байхад ирээдүй гэрэлтэй харагдаж байна

Зочин
Зочин

Хангай хүүд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button