НИЙГЭМНийгэм мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хуушуур 4000 төгрөгийн үнэтэй байна
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгийн даваа өнөөдөр /2026.07.10/ эхлэж байна. Энэ жилийн хавар махны үнэ өссөн учраас наадмын хуушуурын үнэ ч гэсэн багагүй нэмэгдсэн байна. Яг одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэн дээр наадмын хуушуур 3500-4000 төгрөгийн үнээр зарагдаж байна.
Наадмын хуушуурын уламжлал 1961 оноос эхэлсэн бөгөөд тэр үед Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа наадам зохион байгуулагдаж, хүмүүс самрын тосонд хайрсан хуушуур худалдаалж эхэлжээ. Энэ үеэс хуушуур нь баяр наадам, цэнгүүн, амралт зугаалгын үеэр иддэг уламжлалт хоол болж, "Наадмын хуушуур" гэсэн нэршил бий болсон байна










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
TUGRUG TSAAS BOLSOON