Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран Ормузын хоолойг нээж, онгоцнууд руу халдахгүй гэж олон нийтэд мэдэгдэхийг АНУ шаарджээ

Энэ долоо хоногт АНУ, Иран нар харилцан гал нээж эхэлж, зургаадугаар сард гарын үсэг зурж баталсан анхан шатны тохиролцоо нуран унах эрсдэл тулгараад байгаа. Хурцадмал байдал үүссэн нь Ормузын хоолойг дамжин өнгөрч байсан хөлгүүд халдлагад өртсөнтэй холбоотой юм. Тэгвэл Иран Ормузын хоолойг нээж, хөлөг онгоцнууд руу халдахгүй гэж олон нийтэд мэдэгдэхийг АНУ шаардах болжээ.

АНУ-ын нэгэн албан тушаалтан мэдээлэл өгөхдөө хөлгүүдийг бөмбөгдсөн халдлагыг дээд албан тушаалтнуудаасаа сөрсөн Ираны хатуу үзэлтнүүд хийсэн гэсэн байна. Тэд Вашингтон, Техраны хэлэлцээг нуран унагаах зорилготой халдлагыг үйлджээ. Хоёр тал харилцан гал нээж эхэлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч анхан шатны тохиролцоог дуусан гэж хэлсэн. Гэхдээ Вашингтоны төлөөлөгчид Ираны талтай хэлэлцэх болно гэж тэр нэмж хэлсэн билээ.

Эх сурвалжууд баасан гарагт /2026.07.10/ хэлснээр Трамп АНУ-ын хэлэлцэгчдэд Ирантай тохиролцоонд хүрэхэд хязгаарлагдмал хугацаа өгсөн байна. Хэрэв хэлэлцээ нуран унавал Трамп хэд хэдэн алхам хийж болно гэж эх сурвалжууд хэлжээ.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button