Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дээд удирдагч аавынхаа өшөөг авахаа мэдэгдэж, АНУ тус улсад цохилт өглөө

Ираны Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй бямба гарагт /2026.07.11/ мэдэгдэл хийхдээ аав Аяатолла Али Хамэнэйн өшөөг авна гэжээ. Өш хонзон авах Иран болон дэлхийн даяарх эрх чөлөөт хүмүүсээс хамаарна гэж тэр бичсэн байна. Алиг оршуулах ёслол өнгөрсөн долоо хоногт эхэлж, түүнийг пүрэв гарагт /2026.07.09/ оршуулсан юм. Ёслолд дайнаас амьд үлдсэн Али Хамэнэйн хүүхдүүд оролцсон боловч Можтаба огт үзэгдээгүй.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгсний улмаас Али гэр бүлийн олон гишүүний хамт амь үрэгдсэн. Тус цохилтоор Можтаба хүнд бэртэж, мэс засалд орсон гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Бямба гарагт нийтлэгдсэн мэдэгдэлдээ Можтаба “Бид амь насаа алдсан удирдагч болон энэ хоёр дайнд амь үрэгдсэн хүмүүсийн өшөөг гэмт хэрэгтэн, ичгүүргүй алуурчдаас авахаа амлаж байна” гэжээ.

Түүнийг ингэж мэдэгдэл гаргасны дараа Ираны Хувьсгалт гвард Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан онгоцонд цохилт өгсөн байна. Үүний дараа АНУ Ираны хэд хэдэн байршилд цохилт өгчээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button