Трамп энхийн хэлэлцээ явагдаж байгаа гэснийхээ дараа Ираныг хүйс тэмтэрнэ гэж сүрдүүллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2026.07.10/ хэлэхдээ Ирантай энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн гэсэн. Үүнээсээ нэг хоногийн дараа буюу бямба гарагт /2026.07.11/ Иранд анхааруулга өгөхдөө өөрийг нь хөнөөх гэж оролдвол хүйс тэмтэрч, сүйрүүлнэ гэжээ.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Ираны засгийн газар заналхийллийнхээ дагуу алхам хийвэл мянган пуужин харвахад бэлэн байгаа гэдгийг хэлье” гэжээ. Тэр нийтлэлээ Ираныг дооглосон байдалтайгаар “Аллахыг магтан дуулъя” гэж дуусгасан байна. Бямба гарагт Ираны Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй мэдэгдэл гаргахдаа аав Аяатолла Али Хамэнэйнхээ өшөөг авна гэж амласан. Алигийн оршуулгад оролцсон хүмүүст Трамп болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хөнөөхийг шаардан хашхиралдаж байсан юм.
Энэ долоо хоногт Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан хөлгүүд халдлагад өртсөний дараа АНУ, Иран нар харилцан цохилт өгөх болсон. Уг явдал хоёр улсын гарын үсэг зурсан дайныг дуусгах анхан шатны тохиролцоонд эрсдэл учруулаад байна.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.