Иран: Газар нутгийг маань АНУ эзэлвэл тэр нутгийг бөмбөгдөнө
Ираны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Акрами-Ниа мягмар гарагт /2026.07.21/ мэдэгдэл хийхдээ “Хэрэв АНУ манай газар нутгийг эзэлбэл бид өөрсдийнхөө нутгийг бөмбөгдөнө. Энэ бол дайны логик” гэсэн байна.
АНУ-ын зэвсэгт хүчин арван хоног дараалж Ираны объектуудад агаарын цохилт өгөөд байна. Ирэх өдрүүдэд АНУ ямар алхам авахыг Ерөнхийлөгч Доналд Трамп шийдэх төлөвтэй байгаа юм. Боломжит алхмуудад АНУ Иран руу хуурай газрын цэргээр довтлох хувилбар яригдаж байгаа гэж эх сурвалжуууд мэдээлжээ.
“Washington Post” нэрээ нууцалсан эх сурвалжаас мэдээлэл авч нийтлэл бичихдээ Пентагон олон мянган цэрэг оролцсон хуурай газрын ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэсэн юм.
АНУ-аас гадна Иран дахь зарим хууль тогтоогчид хуурай газрын довтолгоо хийх талаар уриалах болжээ. Тодруулбал Ираны хууль тогтоогч Ахмад Бахшаеш Ардестани хэлэхдээ “Хуурай газрын довтолгоо хийхийг би удаан хугацааны турш уриалсаар ирсэн. Ойрх Дорнод дахь АНУ-ын баазуудын нэгийг нь эзлээд, америк цэргүүдийг барьцаалах хэрэгтэй” гэсэн байна.
Эх сурвалж: Euro News











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.