НИЙГЭМНийгэм мэдээ
“Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
Үзэсгэлэн:
- Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.
- “Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нийг хүртэл гарна.
- "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
- Эрдэнэт хотын 50 жил, "Хангайн бүсийн их хурд-2026" наадам болж байна.
- Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- АНУ-ын Оклахома сити хотноо Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.
- Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.