НИЙГЭМНийгэм мэдээ

“Art Gwangju Connect” соёлын солилцооны тусгай үзэсгэлэнгийн нээлт болно

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

17:00 цагт: “Сүүлчийн зүүд /Уур амьсгалын өөрчлөлт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт “Бий Контемпорари” арт галерейд болно. 

18:00 цагт: “Art Gwangju Connect” соёлын солилцооны тусгай үзэсгэлэнгийн нээлт "Монгол арт" галерейд болно.

Үзэсгэлэн:

  • “Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нийг хүртэл гарна. 
  • МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар  сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. 
  • "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

  • Эрдэнэт хотын 50 жил, "Хангайн бүсийн их хурд-2026" наадам болж байна. 
  • Говь-Алтай аймагт Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно.
  • Завхан аймагт баруун бүсийн Даншиг наадам болно.
  • Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • Доминикан улсын нийслэл Санто Доминго хотноо Төв Америк ба Карибын тэнгисийн орнуудын спортын наадам эхэлнэ.
  • АНУ-ын Оклахома сити хотноо Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.
  • Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button