АНУ, Иран хэлэлцэж байгаа гэж Трамп хэлсэн ч Персийн булангийн орнууд цохилтод өртсөөр байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.07.27/ хэлэхдээ Ирантай сайн хэлэлцээ хийж байгаа, мөргөлдөөнийг дуусгах тохиролцоонд хүрэх боломж бий гэжээ. Гэхдээ хэлэлцээний үр дүнд тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ цохилтоо үргэлжлүүлэн явуулна гэж анхааруулсан байна.
Ингэж хэлснээсээ хэдэн цагийн дараа тэр “Тэднийг хахуульдах боломжгүй. Тийм болохоор заавал ялж дийлэх шаардлагатай. Бид нар ялах болно. Гэхдээ хэлэлцээ хэрхэн өрнөхийг харцгаая. Яг одоо их нөхөрсөг хэлэлцээ явагдаж байна” гэжээ.
Трамп тохиролцоонд хүрэх боломж бий гэж байгаа ч Иран Персийн булангийн орнууд руу дрон нисгэсэн бололтой. Баасан гарагаас /2026.07.24/ хойш АНУ, Иран нар харилцан цохилт өгөөгүй байсан юм. Гэвч даваа гарагт Саудын Араб, Йордан, Ирак мэдэгдэл хийхдээ агаарын хилээр нь дронууд нэвтэрч орж ирсэн гэжээ. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи хэлэхдээ, Иран дипломат харилцааг бүрэн орхиогүй тул зуучлагчдын тусламжтай мессежнүүд дамжуулагдаж байгаа хэмээсэн юм.
Хоёр тал зургаадугаар сард дайныг дуусгах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, гал зогсоосон. Гэвч хоёр долоо хоногийн өмнө АНУ, Иран нар харилцан цохилт өгч нөхцөл байдал хурцдаад байгаа.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.