Ариана Гранде: Завсарлага авах шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр гаргаагүй
Дуучин Ариана Грандегийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн долоо хоногийн ням гарагт /2026.08.02/ мэдэгдэл хийхдээ олон нийт түүнийг нь хянаж, шүүж байгаа тул түр завсарлага авна гэсэн. Мөн тэрбээр 2027 оны зун нээлтээ хийх байсан мюьзиклээс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм.
Тэгвэл даваа гарагт /2026.08.03/ Ариана Чикаго хотод хийсэн тоглолтынхоо үеэр олон нийтийн өмнө гарах үйл ажиллагаанаас завсарлага авна гэх мэдэгдлийн талаар ярьжээ. Ариана өөрийн Instagram хуудасныхаа стори дээр оруулсан бичлэг дээр “Өчигдөр гаргасан мэдэгдэл нь сэтгэл хөдлөлөөр гаргасан зүйл биш. Харин эртнээс төлөвлөж, шийдсэн” гэсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ “Энэ шийдвэрийг их бодож, сэтгэл зүйн хувьд аюулгүй хүчирхэг нөхцөл байдлаас гаргасан гэжээ.
Сүүлийн үед хүмүүс Арианаг хэт их жин хассан байна хэмээн ярьж, түүний эрүүл мэндэд санаа зовох болсон. Өмнө нь олон нийт түүний гадаад үзэмжид анхаарал хандуулж, ярьж байсан тохиолдол бий. 2013 онд Ариана 19 настай байхдаа өөрийн сошиал хуудас дээрээ “Хэдийгээр би цуу яриаг залруулж мэдэгдэл хийдэггүй ч та нарын зарим нь миний төлөө сэтгэл зовж байгаа учир, энэ хооллох эмгэгийн талаар ярианд жижигхэн хариу өгье” гэсэн юм.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.