УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Цаашид боловсролын салбарын бодлогыг зангидах баг

Боловсролын ерөнхий газрын даргаар Х.Тамирыг томилжээ. Тус газрын өмнөх дарга Т.Ням-Очирыг Л.Энх-Амгалан сайд Төрийн нарийн бичгийн даргаар дэргэдээ татаад буй. Сайдын албаа буцааж авснаасаа хойш П.Наранбаяр гишүүнтэй шөргөөцөлдөж, "Миний үед ийм байгаагүй юм. Яамныхан муу ажилласан байна" хэмээн үглэж буй Л.Энх-Амгалан одоо томилгоогоо дуусгаж, ажлын үр дүндээ анхаарах цаг ирэв.

2026-2027 оны хичээлийн жилийн бүтцэд нэлээд өөрчлөлт орсон төдийгүй Хотхоны бага сургууль, Төрөлжсөн ахлах сургууль зэрэг шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ. Дагаад олон сорилт хүлээж буй.

БЕГ-ын даргаар томилогдсон Х.Тамир гэж хэн бэ

Х.Тамир нь 1997 онд УБИС-ийг урлан техникийн багш мэргэжлээр төгсөж, 1999 онд инженер зураг зүйн магистр, 2003 онд боловсрол судлалын доктор зэрэг хамгаасан тус тус хамгаалсан байна. Түүний намтарт төрийн албанд 27, оловсролын салбарт 25 жил ажилласан гэжээ.

Ажлын туршлагаас нь харвал Л.Энх-Амгалан сайдыг боловсролын сайдаар ажиллаж байх үед боловсролын салбарт, ГБХНХ-ын салбар ажиллаж байх үед нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байжээ.

  • 1998-2000 онд МУИС-д Дадлагжигч багш
  • 2000-2014 онд ШУТИС-д Зураг зүйн багш, ахлах багш, дэд профессор, тэргүүлэх профессор
  • 2014-2022 онд МУБИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал
  • 2022-2023 онд БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга
  • 2023 онд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
  • 2023-2024 он Хөдөлмөр, халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга
  • 2024 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга
  • 2025-2026 онд ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга
  • 2026 оны гуравдугаар сараас Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан байгууллагын, хөгжлийн газрын дарга,

ТНБД Т.Ням-Очир гэж хэн бэ

Тэрбээр Боловсролын шинэчлэлийн хүрээнд 2021 оны арвандугаар сарын 31-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрыг байгуулах тухай тогтоол гарсан. Тус агентлагийн даргаар Т.Ням-Очирыг нэгдүгээр сарын 26-нд томилогдон дөрвөн жил гаруй ажиллажээ. Л.Энх-Амгалан сайдын томилгоо. Салбарын шинэчлэл, шинэ агентлагийнхаа үйл ажиллагааг түүнд хариуцуулсанаас нь Л.Энх-Амгалан сайдын итгэлт хүмүүсийн нэг гэдгийг харж болно.

Ажилласан байдал:

  • 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш
  • 2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
  • 2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
  • 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • 2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга
  • 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • 2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга
  • 2018 -2022 онд БШУЯ-ны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • 2022 оноос өнөөг Боловсролын ерөнхий газрын даргаар тус, тус ажиллажээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button