Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: Анхан шатны тохиролцоог сэргээх хэлэлцээнд ахиц гарахгүй байна

Ираны дайн үргэлжилж, хоёр тал дайныг дуусгах тохиролцоонд хэзээ хүрэх нь тодорхойгүй хэвээр байна. Нэгэн Ираны ахлах эх сурвалж хэлснээр дайныг бүрмөсөн зогсоох тал дээр Вашингтон, Техран нар санал зөрөлдсөн хэвээр байгаа аж. Мөн зургаадугаар сард талууд гарын үсэг зурсан тохиролцоог сэргээх хэлэлцээнд ахиц гараагүй гэж тэр эх сурвалж хэлжээ.

Зургаадугаар сард АНУ, Иран нар гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичиг нь бүх талбарт цэргийн ажиллагааг нэн даруй зогсоох талаар тусгаж өгсөн байсан. Гэвч хоёр тал харилцан цохилт өгч эхэлсний улмаас долоодугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус тохиролцоог дууссан гэж зарласан юм. Үүнээс долоо хоногийн дараа Ираны гадаад хэргийн яам харилцан ойлголцлын бичгийг түдгэлзүүлсэн гэж мэдэгдсэн байна.

АНУ мэдэгдэхдээ Иран хэлэлцээрийн дагуу Ормузын хоолойг нээх тохиролцоогоо биелүүлээгүй гэж буруутгасан юм. Харин АНУ Ираны боомтод тавьсан хоригийг цуцалж, царцаасан хөрөнгийг суллах зэрэг амлалтаа биелүүлээгүй гэж Техран мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button