Д.Алтанцэцэгийн автортай газрын тосны үйлдвэрийн өртөг 2 тэрбум ам.доллар шүргэж, цэргийн хамгаалалтад оров
Монголчууд шатахуунд дугаарлаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь галзуурахын наахнуур энэ цаг үед амтай болгон өнөөх алдарт газрын тосны үйлдвэр нь хэзээ ашиглалтад орох юм бэ гэдэг асуултыг асуусаар л байна.
2025 оны нэгдүгээр сард намрын ээлжит чуулган хаахын өмнөхөн 14 мега төслийн нэгээр нэрлэгдсэн газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газар нэн тэргүүнд, яаравчлан оруулж ирж байсан удаатай.
Найман жилийн турш төрөөс санхүүжиж, жил бүр ТЭЗҮ-ийн зардал нь өсөөд л байдаг 2018 оны Засгийн газрын тогтоолоор ТӨХК хүртэл байгуулан Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй зээл авч ажилладаг газар. Энэ газрыг, энэ төслийг тэргүүлэгч нь Д.Алтанцэцэг. Өнөөдөр аль ч төсөлд олддоггүй их хэмжээний төсөв ийш зарцуулагдаж, энэ хэрээрээ эргээд газрын тосны үнэ өсөж, хомсдол нүүрлээд буй энэ үед даруй ашиглалтад оруулна гэсэн хүлээлт улам ихэссээр.
ТЭЗҮ-ийн тодотголыг харьяа яам нь 2023 онд дахин хэлэлцэж, төслийн өртгийг тэрбум 698 сая ам.доллар буюу анхны яриад байсан дүнгээс нь 462 сая ам.доллараар нэмэхээр болсон байдаг. 2025 онд Сангийн сайд асан Б.Жавхлан нэмэлтээр 700 сая ам.долларыг 1.75 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай авахаар болсныг тайлбарлаж суусан. Өнөөдөр энэ төслийн зардал 1.6 тэрбум ам.доллар.
Компанийнхаа урсгал зардлыг ч дийлэхгүй Хөгжлийн банкнаас 11.89 хувийн хүүтэй 166 тэрбумын зээл авч дөрвөн жил жонхуурсан үйл явдал бий. Эхэнд Энэтхэгийн банкнаас авсан 1.2 тэрбум ам.долларын зээлийн хүү 2025 оноос бодогдоод 7.9 сая ам.доллар буюу 28 тэрбум төгрөгийн төлбөр үүсчихсэн байсан. Одоо ч хүүгийн төлбөр бодогдсоор байгаа.
Тайлбар нь, цар тахлын үед тээвэр ложистик, бараа материалын үнэ өссөн учраас гэдэг.
Гэсэн атлаа төслийн бүтээн байгуулалтын процесс урагшилж байгаа л гэхээс өөр мэдээлэл үгүй. 2025 онд энэ төслөөс болж Сангийн сайд асан Б.Жавхлан дахин зээлийн хэмжээг нэмэх болж, улмаар төсвийн зарлагын хязгаарлалтад нэг удаагийн дүрэм хийхээс аргагүй нөхцөл үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед Ерөнхийлөгчийн хориг тавин байж батласан төсөвт гадаад зээл тусламжийн хэмжээг 1.5 их наяд төгрөг гээд тусгачихсан байхад түүнээс нь давчихсан учраас нэг удаагийн дүрэм гэдэг үгээр аргалж, нэмэгдүүлсэн юм.
Энэ удаад ч гэсэн Д.Алтанцэцэг газрын тосны үйлдвэр рүү Ерөнхий сайд Н.Учралыг очих үеэр баахан зовлон тоочсон тул барилгын материалын хангамж, хотхон, дэд бүтцийн санхүүжилт, төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэх, дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байх үүргийг холбогдох сайд, дарга нарт өгүүлсэн.
Тэр ч бүү хэл Аж үйлдвэрийн парк болгож, газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргээр хамгаалуулахаар болсон юм. Энэ төсөл дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газар хөрөнгө хаяж, дотоодоосоо шатахууныхаа хэрэглээг хангана гэдэг итгэл найдвар дүүрэн яваа.
Одоо монголчуудын хүлээлт ч бүр өндрийг авчихлаа. Гэтэл зардал, ямба нь жил бүр улам нэмэгдээд л байдаг.
Хаврын чуулганаар Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортлогч ААН-үүдэд шатахууны нөөцийн сав бариулах хүрээнд зээл олгох асуудлыг Г.Дамдинням ширэн нүүрлэж байж батлуулсан.
Чуулганаар уг асуудлыг оруулах үеэр Г.Дамдинням сайд нэг ноцтой зүйл хэлсэн нь "Газрын тосны үйлдвэр уг нь нөөцийн савтай ч стандартын бус юм билээ" гэх үг. Арай гэж олон жил 2 тэрбум ам.доллар хүрэх шахуу зардал төсөв гаргаж, өчнөөн юм болж хүлээсэн улсдаа ганц, газрын тосны үйлдвэр нь боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнээ хадгалах савгүй юм биш биз дээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Авгай Хүүктэй ямар хамааралтай вэ. өөр хүн бсан бол өдиййд шоронд орцоон
Энэ үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь бүр тодорхойгүй мөртлөө зардал нь л 2 тэрбум доллар руу дөхөөд байдаг нь үнэхээр хачин тогтолцоо шүү
8 jil ungurch, heden zasgiin gazar soligdood, heden zeel nemegdchihlee. Harin bid odoo hurtel benzin duugaarlaj avch baina
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргээр хамгаалах хэмжээнд хүрсэн атлаа үйлдвэр өөрөө хэзээ бүрэн ажиллах нь тодорхойгүй байгаа нь эмгэнэлтэй санагдаж байна
Дотоодын цэргээр далимдуулж төсвөө л нэмж байгаа биз. Дотоодын цэргийн цалин хөлс хувцас форм ажил амралт цол нэмэгдэл гээд нүсэр зардалтай ш дээ. Дээр нь унаа машин түлш шатахуун засвар үйлчилгээ удирдлага бичиг цаасны зардал гээд
Төсөв мөнгө нэмэх бүрдээ тайлбар нь бэлэн байдаг, харин хэзээ бодит бүтээгдэхүүн гарах вэ гэхээр тодорхой хариулт алга
Nootsiin sav ni hurtel standardiin bus baisan gedeg unen bol bur ch noцtoi asuudal baina. 2 terbum dollarin tusul iim baij boloh uu
8 жилийн турш төрөөс мөнгө авч, зээл нэмж, өртөг нь өссөөр байхад үр дүн нь яагаад харагдахгүй байна вэ гэдэг асуултад хариулах цаг болсон
Ene uildver yagaad jil bur iluu ih mungu shaarddag yum be. Anhnii tootsoo ni yagaad ingej zordog bolson talaar ni il tod tailbar heregtei
Монголчууд шатахуунд дугаарлаж байхад 2 тэрбум долларын төсөл маань одоо хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байгаа нь үнэхээр харамсалтай
Indi banknii zeel, Hugjliin banknii zeel, nemeed nemeed l yavj baina. Ene buhnii etsest irged heden tugruguur tuluh ve gedeg ni hamgiin chuhal
ТЭЗҮ-ийн өртөг байнга нэмэгдээд байдаг бол анхны тооцоог хэн хийсэн, зөрүү гарсан шалтгааныг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой байх ёстой
8 jil ungurch baihad ene tusul odoo hurtel zeel, huu, nemeh sanhuujilt yarij baigaag oilgohod hetsuu yum. Bodit ur dun ni hezee garah ve
Төрийн том төслүүдэд мөнгө нэмэх амархан, харин зарцуулсан мөнгөнийхөө үр дүнг тайлагнах болохоор дандаа тайлбар ихтэй байдаг
Shatahuunii homsdol uusaj, ard irged dugaarlaj baihad uildveriin zardal l nemegdeed baival ene tusliig dahin dahin shalgah heregtei
Газрын тосны үйлдвэр Монголын хувьд стратегийн ач холбогдолтой нь үнэн. Гэхдээ стратегийн төсөл гэдэг нэрээр хяналтгүй зардал гаргах эрх хэнд ч байх ёсгүй
Газрын тосны үйлдвэр Монголын хувьд стратегийн ач холбогдолтой нь үнэн. Гэхдээ стратегийн төсөл гэдэг нэрээр хяналтгүй зардал гаргах эрх хэнд ч байх ёсгүй
Uildveree dotoodiin tseregeer hamgaaluulahaar bolson ni sonin ch ene uildverees hezee buteegdehuun garah ve gedeg ni l hamgiin chuhal asuult baina
Манай Газрын тосны үйлдвэрийн өртөг 2тэрбум $ дөхөж байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад орно. Монгол улс 2026 оны байдлаар 1 жилд бараг 2тэрбум гаруй $-оор шатахуун гаднаас худалдан авч байна. 2027 онд бараг 3 тэрбум $-оор гаднаас шатахуун авах биз! Монгол Үндэсний үйлдвэрээ дэмжиж ядахнаа өөв сэв хайлгүй,харлуулж гутаалгүй ,ажил хийж байгаа хүмүүсээ дэвсэлгүй өөдрөг байхсан.
Энэ Хүүкийн тавьсан хүүхэн үйлдвэрийг ашиглалтад оруулах сонирхолгүй байгаа гэдгийг олон хүн мэднэ дээ