нийгэм

Сурвалжилга: Нарантуулд импортын дүрэмт хувцас дотоодынхоос 40 орчим хувь хямд, сурагч цүнхний үнэ 5-10 мянгаар өсжээ

Шинэ дэвтэр, цэвэрхэн дүрэмт хувцас, догдолсон бяцхан инээдээр гудамж талбай дүүрч хичээлийн шинэ жил эхлэхэд найман хоног үлджээ. Нарантуул захын лангуу бүр дэвтрийн үнэ, цаасны чанар, хуудасны тоог лавлаж, нэг бүрчлэн сонголтоо хийж буй иргэдийн хөл хөдөлгөөнд дарагджээ. Зарим нь бүтэн боодлоор нь авахын оронд эхний ээлжид хэрэг болох хэдэн дэвтрээ аваад, үлдсэнийг нь цаашид хэрэгцээгээр нь нэмж авахаар тооцож байгаа нь анзаарагдана. Ихэнх иргэд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг аль болох бүгдийг нэг дороос, хямд зардлаар авахаар зах, худалдааны төвийг сонгодог билээ. Иймд хичээлийн шинэ жилийг угтсан сурагчийн форм, хичээлийн хэрэгслийн үнэ өртгийг сурвалжлахаар Нарантуулыг зорилоо.

Дунд ангийн сурагч зөвхөн дэвтэрт жилд дунджаар 40-45 мянган төгрөг зарцуулдаг

ЕБС-ийн дунд ангийн сурагч жилд 14–16 төрлийн хичээлд дунджаар 1–2 дэвтэр хэрэглэнэ гэж тооцвол 20–28 дэвтэр дүүргэх боломжтой. "Улаанбаатар принт"-ийн дэвтэр 60 хуудастай дэвтэр одоогоор 1650 төгрөгийн үнэтэй байгаа тул нийтдээ 40-45 мянган төгрөг зарцуулдаг. Дотоодын дэвтрүүд цаас сайтай, чанартай байдаг учраас их сонгодог гэдгийг иргэд хэлж байлаа. Дотоодод үйлдвэрлэсэн буюу "Улаанбаатар принт"-ийн дэвтэр болон БНХАУ-аас орж ирдэг Эко дэвтэр, Польш дэвтэр түгээмэл борлуулагддаг. Энэ жилийн хувьд дэвтрийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгджээ.

Иргэдийн худалдан авах чадвар буурсан байна

Нарантуул захад хичээлийн хэрэгслийн худалдаагаар дагнаад олон жил болж байгаа худалдагчаар нэгдүгээр ангийн хүүхдэд хэрэг болдог бүх хичээлийн хэрэгслийг цуглуулж нэг бүрийн үнийг танилцууллаа. Тэрээр, нэгдүгээр ангийн хүүхэд нэг удаадаа 10-15 ширхэг дэвтэр авч байгаа. Нэг бүрийн үнэ нь 250 төгрөгөөр худалдаалж байгаа.

  • 12 хуудастай дэвтэр: ₮250
  • Зургийн дэвтэр: ₮3000-5000
  • Арилдаг зөв баригчтай үзгэн бал: ₮1200-1500
  • Будгийн харандаа: ₮3000
  • Шугам: ₮1500
  • Баллуур: ₮1000
  • Усан будаг: ₮5000
  • Өнгийн цаас: ₮6000

Энэ жил нийтдээ 90 орчим мянган төгрөгийн хичээлийн хэрэгсэл цуглуулж байна. Хичээлийн хэрэгслийн үнэ өмнөх жилтэй харьцуулахад ижил байгаа. Харин иргэдийн худалдан авах чадвар буурсан байна. Нодлин хичээлийн хэрэгсэл ихэвчлэн 150 мянган төгрөгөөс дээш цуглуулдаг байсан бол энэ жил худалдан авалт буурсан нь анзаарагдаж байгаа.

Нарантуул захад сурагчийн цүнхний үнэ 5-10 мянгаар өсжээ

Нарантуул дээр нэгдүгээр ангийн хүүхдийн нурууны стандартад тохирсон, загвар, өнгөний сонголттой цүнхнүүдээс гадна дунд, ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан цүнхний сонголт олон байна. 35-150 мянган төгрөг хүртэл цүнх өргөн сонголтоор худалдаалж байна. Нэгдүгээр ангид орох хүүхдээс авахуулаад оюутнуудын сонирхолд нийцэхээр загварын цүнх бий. Шатахууны хомсдол, үнэ өссөнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ ачаа, тээврийн үнэ дагаад өссөн. Мөн юанийн ханшийн зөрүү нөлөөлсөн. 5-10 мянган төгрөгөөр цүнхний үнэ өссөн гэдгийг хэлж байлаа.
Наран туул дээр зардаг цүнх өөр бусад том, бүтүү худалдааны төвд зарагдаж буй ижил цүнхнээс үнийн хувьд харьцангуй хямд байдаг. Үүний учир нь мэдээж түрээс бага байдагтай холбоотой аж.

Иргэн: Энэ жил хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэнэ. Хоёр хүүхэд маань хоёулаа анги дэвшиж буй тул шинэ дүрэмт хувцас авч өгөх, шинэ цүнх гээд бэлдэх зүйл их байгаа. Ихэвчлэн Нарантуул зах, үзэсгэлэн худалдаа зэргээс хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлддэг. Энд юмны үнэ бусад газруудтай харьцуулахад арай гайгүй байдаг.

Иргэн: Орон нутгаас хүүхдүүдийхээ хичээлийн хэрэгсэл, хувцасыг бэлдэхээр ирсэн. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн гурав, цэцэрлэгийн насны нэг нйитдээ дөрвөн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байна. Сургуулийн хүүхдийн хувьд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл гээд бусад хувцас зэргийг оруулаад тооцоогүй нэг хүүхдийн 450 орчим мянган төгрөг болж байна. Юмны үнэ урьд жилүүдийг бодвол өссөн байна. Мөн шатахууны хомсдолыг дагаад орон нутгийн унааны үнэ нэг талдаа 20 мянган төгрөгөөр нэмэгдчихээд байгаа.

Жил бүр хамгийн их зарагддаг дүрэмт хувцас нь бага ангийн дүрэмт хувцас байдаг аж. Энэ жил ч мөн ялгаагүй бага ангийн дүрэмт хувцас ихээр зарагдаж байна.

Нарантуул зах дээр сурагчийн дүрэмт хувцас

  • Сургуулийн хүүхдийн цагаан, цэнхэр цамц- ₮25- 30 мянга
  • Бага ангийн хүүхдийн иж бүрэн дүрэмт хувцас - ₮80-85 мянга
  • Дунд ангийн хүүхдийн иж бүрэн дүрэмт хувцас - ₮105-110 мянга
  • Ахлах ангийн хүүхдийн иж бүрэн дүрэмд хувцас - ₮120-140 мянгын үнэтэй байгаа бөгөөд үнэ өмнөх жилээс нэмэгдээгүй байгаа аж.
  • ОТТО” ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцас
  • Бага ангийн сурагчийн дүрэмт хувцасны иж бүрэн багц- 150 мянган төгрөг,
  • Дунд ангийн сурагчийнх 160 мянган төгрөг,
  • Ахлах ангийн сурагчийнх 192 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Нарантуул худалдааны төв жил ирэх бүр хүн хөлд дарагдах нь багасч, хэдэн жилийн өмнөх шиг түм түжигнэхээ больсон талаар худалдаачид хэлж байлаа. Иргэд үнийн сонголттойг бодож зорьж очдог ч үнэ өндөр байвал бараг худалдаж авдаггүй гэж байв.

Наймдугаар сарын эхээр манай сайтын сурвалжилсан агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэ өсөөд байгаа нь ганц цүнхний асуудал биш ээ, айл бүрийн хичээлийн бэлтгэл дээр шууд мэдрэгдэж байна. Харин импортын дүрэмт хувцас дотоодынхоос 40 хувь хямд гэдэг нь бүр бодох асуудал байна

Зочин
Зочин

Ene jil hicheeliin heregsel avahad une nileen medregdej bn, gehdee irgediin hudaldan avalt buurj bgaa ni hamgiin hetsuu medee yum

Зочин
Зочин

Нарантуулд хямд гэж очдог ч олон хүүхэдтэй айлд 400-500 мянга гэдэг бага мөнгө биш. Дээрээс нь замын зардал, шатахуун, хувцас гээд нэмэгдэхээр бүр хүнд байна

Зочин
Зочин

Dotoodyn uildverlegch nar unee buuruulj chadahgui bgaa yum bol yagaad importiin baraa 40 orchim huviar hyamd bgaag tailbarlah heregtei

Зочин
Зочин

Хүүхдийн цүнх 35 мянгаас 150 мянга хүртэл гэдэг чинь асар том зөрүү байна. Эцэг эхчүүд чанар, үнэ хоёроо зэрэг бодохоос өөр аргагүй болжээ

Зочин
Зочин

Hicheeliin shine jil bolgon une nemegdeh yum, harin tsalin orlogo ni dagaj nemegdehgui. 2-3 huuhdetei ail yamar zardal garah ni todorhoi

Зочин
Зочин

Дэвтэр 50-100 төгрөгөөр нэмэгдсэн нь ганцаараа бол бага мэт боловч бүх хэрэгслийг нийлүүлээд бодохоор бас л мөнгө болно. Олон хүүхэдтэй айлд бүр их мэдрэгдэнэ

Зочин
Зочин

Narantuuled une arai gaigui bdag ni unen, gehdee umnuh jiluudiin shig hun ihtei bish bolson n hudaldan avalt buurssnii todorhoi shinj

Зочин
Зочин

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьдаг ч дотоодын дүрэмт хувцас импортынхоос ийм их үнэтэй байвал иргэд хямдыг нь сонгохоос өөр аргагүй шүү дээ

Зочин
Зочин

450 myangan tugrug neg huuhded hicheeliin beldelteer garj bgaa yum bol 4 huuhded yamar ih zardal garah ni oilgomjtoi. Orlogo nemegdeegui ail yamar hetsuu bgaag endees harj bolno

Зочин
Зочин

Хүүхдийн боловсролын зардал жил бүр нэмэгдэж байгаа нь анхаарах асуудал. Эцэг эхчүүд хичээл эхлэхийг баяртай хүлээхээсээ илүү хэдэн төгрөг хэрэгтэй бол гэж санаа зовдог болжээ

Зочин
Зочин

Tsunkh 5-10 myanga nemegdsen gej bgaa ch busad yum bas nemegdsen bgaag ni niiluuleed bodhoor neg huuhdiin beldel ih zardaltai bolj bn

Зочин
Зочин

Эндээс харахад хүмүүс мөнгөгүй болсон гэхээсээ илүү мөнгөнийхөө зарцуулалтыг маш их тооцдог болсон байна. Бүтэн боодол дэвтэр авахын оронд хэрэгтэйгээ эхэлж авч байгаа нь үүний жишээ

Зочин
Зочин

Importiin duremt huvtsas hyamd bgaa ni dotoodyn uildverlegchded bas tom anhaaruulga boloh baih. Chanartai bol unee bas uraldah heregtei

Зочин
Зочин

Ene jil huuhduudiin hicheeliin beldel deer etseg ehchuud ih tootsоotoi handaj bgaa ni haragdaj bn, zarim ni neg dor bugdiig avahaa bolijee

Зочин
Зочин

Хямдхан бараа авахыг хүссэндээ биш, боломждоо тааруулж сонгож байна. Энэ хоёрын ялгааг бодлого гаргадаг хүмүүс ойлгоосой

Холбоотой мэдээ

Back to top button