Энтертайнмент

Их говийн манаач, Хавтгай баримтат кино төслүүд СОР17 хурлын Ногоон бүсэд танилцуулагдлаа

СОР17 хурлын Монголын говийг дэлхийн өвд бүртгүүлэх тухай үндсэн үйл ажиллагааны хүрээнд найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын "Их говийн манаач", "Хавтгай" баримтат кино төслийг танилцууллаа.

“Их говийн манаач” баримтат кино алтайн өвөр говьд цөөн тоогоор үлдсэн, үндэсний бахархалт амьтан мазаалай болон говийн Их дархан цаазат газрын А хэсгийн байгаль экологи, судлаачдын өмнө тулгамдаж буй асуудлыг хөндөн харуулсан юм.

Ногоон бүс, Тулуй танхим

Төслийн Ерөнхий продюсер Ж.Мядагдбадам

"Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны асуудлаар дэлхийн улс орнуудын төлөөллүүд чуулсан СОР17 хурлын үеэр дэлхийд нэн ховордсон мазаалай болон хавтгай тэмээний талаарх баримтат кино төслөө танилцуулж байгаадаа баяртай байна. Монголын говийн бүсийн экосистем болон нэн ховор амьтдад тулгамдаж буй асуудлыг харуулахын тулд бид зөвхөн танин мэдэхүйн шинжтэй баримтат кино хийхийг хүсээгүй. Мөн бусад гадны телевизүүдийн мазаалай баавгайн тухай бүтээсэн баримтат кино нь говийн нэн ховор амьтныг эрж олоход тулгарсан бэрхшээлээ харуулсан байх нь элбэг байдаг. Бид энэ ижил хэв шинжээс мөн татгалзаж, мазаалайг үргээхгүй, унтуулахгүй, дроноор зураг авахгүйг зорьсон. Үүний тулд бид зураг авалтын эхэн үед очиж бүтээсэн уст цэг дээрээ ВВС агентлагийн байгалийн зураг авалтдаа ашигладаг тоног төхөөрөмжүүдийг судлаж, захиалж урьдчилан байршуулсан. Ингээд 30 сарын хугацаанд уйгагүй хүлээсний эцэст бидний бүтээсэн уст цэг дээр мазаалай ирж байгаа 3 минутын дүрсийг авч, баримтат кинондоо ашиглаж чадсан. Өдгөө төсөл маань гадны кино наадмуудад оролцож амжилт үзүүлсээр явна. Бидний цаашдын зорьж буй хоёр дахь хамгийн чухал төсөл бол дэлхий дээр 1000 орчим үлдсэнээс Монголын Алтайн өвөр говьд ердөө 600 гаруй тоологдсон хавтгай тэмээний генфондод тулгарч буй асуудлыг хөндөн харуулах "Хавтгай" баримтат кино юм" гэв.

Танилцуулгын үеэр төслийн зардал болон компани, ААН-үүдтэй нээлттэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар нээлттэй ярилцаж, санал солилцсон билээ. Мөн баримтат кино төсөлд иргэд, олон нийт, ААН-үүдийн нээлттэй хандив, оролцоог бүрдүүлж өгсөн бөгөөд төслийн анхны хамтын ажиллагааны саналуудыг зочид, төлөөлөгчдөөс тавьсан юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button