Нийгмийн
Фото: "Алтан намар" ногооны үзэсгэлэн худалдаад төмс кг нь 2000₮, огурцы 6000₮, помидор 10000₮ байна

Бөмбөгөр худалдааны төвд шинэ ургацын ногоо худалдаалагдаж байна. Хоёр лангууны үнийг харьцуулан үзэхэд ногооны төрөл, сорт, гарал үүсэл болон хэмжээнээс шалтгаалан үнэ харилцан адилгүй байв.
Бид энэ удаагийн "Алтан намар" ногооны үзэсгэлэн худалдааг зорьж, фото мэдээлэл бэлтгэлээ. Өнгөрсөн жилүүдийг бодвол иргэдийн худалдан авах чадвар харьцангуй буурсан талаар худалдаачид хэлсэн юм.
1 кг тутмын үнэ эхний лангуунд
- Төмс-2500
- Байцай-2500
- Монгол тарвас-3500
- Манжин, лууван-3500
- Ногоон сонгино-3000
- Амтат чинжүү-8000
- Монгол чинжүү-12 мянга
- Ногоон хулуу-6000
- Хаш-8000
- Броккли-8000
- Салатны навч-9000
Хоёр дахь лангуу
- Жаргалантын төмс-2000
- Монгол лууван, манжин-4000
- Шар хулуу-6000
- Монгол бууцай-12 мянга
- Сармис багцаараа-25 мянга
- Хүрэн манжин-4000
- Монгол брокли-8000
- Монгол том помидор-10 мянга
- Дундын хэмжээтэй Өмнөговийн помидор-15 мянга
- Япон сортын дундын хэмжээтэй помидор-15 мянга
- Монгол огурцы-6000
Ийнхүү Бөмбөгөр худалдааны төвд шинэ ургацын ногооны үнэ лангуу бүрт харилцан адилгүй байгаа бөгөөд хэрэглэгчид төрөл, сорт, гарал үүсэл болон үнийг харьцуулан сонголтоо хийх боломжтой байна.




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинэ ургац гарсан ч үнэ нь айл бүрийн төсөвт амар тусахгүй л байна. Ялангуяа чинжүү, брокли, салатны навч нэлээн өндөр үнэтэй санагдлаа
Бөмбөгөр дээр нэг лангуунаас нөгөөдөө үнэ нь өөр байдаг нь хэрэглэгч харьцуулж авах хэрэгтэйг харуулж байна. Яарч авалгүй хэд хэдэн лангуугаар орсон нь дээр юм байна
Shine urgats geed l buh yum hyamdrah bish yum bn, zarim nogoo ni mahnii unetei shahuu bolchihson baih yum
Монголын ногоо гээд ялгаатай үнэтэй байгаа нь ойлгомжтой ч нэг зах дээр ийм их зөрүүтэй байх нь сонин шүү. Худалдан авагчид мэдээлэлтэй байх хэрэгтэй болжээ
Төмс 2000-2500 бол боломжийн юм байна. Харин помидор 15 мянга гэдэг арай л өндөр сонсогдож байна, сорт нэрээсээ болоод ийм их зөрүү гардаг юм уу
Jargalantiin tums 2000 gej baigaa ni bol dajgui yum baina, nogoo taldaa 2500 gej bgaa ni bas ih zoruutei bish ch olon yum avbal mungund medregdene
Шинэ ургацын ногоогоо аль болох дотоодын тариаланчдаас авч хэрэглэмээр байна. Гэхдээ үнэ нь боломжийн, чанар нь сайн байвал иргэд ч дуртайяа сонгоно шүү дээ
Ногоо болгон өөр өөрийн сорт, чанар, гарал үүсэлтэй болохоор үнэ зөрөх нь аргагүй байх. Гэхдээ хэрэглэгчид яг юунаас болж үнэ нь өөр байгааг мэддэг байвал сайн
Ene jil nogoonii une bas ih undur bn shuu, shine urgats geheer l huleej baisan chin zarim turul ni bur 10-15 myangaas ehelj bn
Өмнөговийн помидор 15 мянга, Монгол том помидор 10 мянга гэж байгаа нь сонирхолтой байна. Нутгийн ногоо чанартай байгаасай гэж л хүсэх юм
Mongol nogoo uneheer sain chanartai bol importiin nogootoi uraldaad yvah bolomjtoi. Gol ni une, chanar 2 ni zohitsoh heregtei
Брокли 8000 байгаа нь гайгүй юм байна, харин салатны навч 9000 гэдэг нь арай үнэтэй санагдлаа. Өдөр тутмын хэрэглээнд оруулахад үнэ чухал шүү
Ногооны үнэ лангуу бүр дээр ялгаатай байгаа нь нэг талаасаа өрсөлдөөн байгааг харуулж байна. Иргэд сонголттой байгаа нь сайн хэрэг
Shine urgatsiin nogoo iddeg boloh gej bodoj bgaa ch une ni zarimdaa hamaagui undur yum aa. Ger bul olon huntei bol buur ih zardal garna
Shine urgatsiin nogoo iddeg boloh gej bodoj bgaa ch une ni zarimdaa hamaagui undur yum aa. Ger bul olon huntei bol buur ih zardal garna
Энэ үед дотоодын тариаланчдаа дэмжих хэрэгтэй. Гэхдээ дэмжинэ гэдэг нь иргэд заавал өндөр үнээр авах ёстой гэсэн үг биш, хоёр талдаа ашигтай байх нь чухал
Лангуу бүрийн үнийг ингэж харьцуулж мэдээлдэг байвал хэрэглэгчдэд их хэрэгтэй юм байна. Үнэ мэдэхгүй шууд авдаг хүмүүс нэлээд байдаг шүү
Tums, luuvan, manjin bol arai bolomjiin une haragdaj bn. Harin chinjuu, pomidor, buutsai met ni geriin tosovt bas l medregdene dee