Шинэ судалгаа: Амралтын өдөр нойроо нөхөж, илүү удаан унтах нь эрүүл мэндэд тустай байж магадгүй
Амралтын өдрүүдээр удаан унтан, оройтож босох нь эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй гэж анхааруулж ирсэн. Долоо хоногийн турш дутуу авсан нойроо амралтын өдөр нөхөх нь биологийн цагийг алдагдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж эрдэмтэд үздэг байв.
Харин нэгэн шинэ судалгаагаа өөр үр дүн харуулжээ. Амралтын өдрүүдээр хэтрүүлэлгүйгээр, бага зэрэг удаан унтах нь эрүүл мэндэд тустай байж магадгүй аж. Тодруулбал дунджаар нэг цаг 27 минут илүү унтах нь цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулдаг байж магадгүй байна.
Германы Мюнхен хотод болсон зүрх судасны эмч нарын дэлхийн хамгийн том чуулган болох Европын Зүрх судасны нийгэмлэгийн жил тутмын конгрессын үеэр тус судалгааг танилцуулсан байна. Тус судалгааг Өмнөд Солонгосын 40 мянган насанд хүрсэн хүн хамруулж долоон жилийн хугацаатай хийсэн юм.
Ихэнх мэргэжилтэн өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэх нь эрүүл мэндэд чухал гэдэгтэй санал нийлдэг. Харин энэ судалгаа ажил ихтэй өнгөрүүлсэн долоо хоногуудад нэгээс хоёр цаг илүү унтаж, дутуу нойроо бага зэрэг нөхөх нь цусны даралт ихсэх тохиолдол багасахтай холбоотой байдгийг харуулжээ.
Дэлхий даяар 1.3 тэрбум гаруй хүн цусны даралт ихсэх өвчинтэй байдаг. Цусны даралт ихсэх нь зүрхний шигдээс, харвалт, бөөрний өвчин тусах, эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг юм. Цусны даралт ихсэхээс сэргийлэхэд идэвхтэй хөдөлгөөн хийх, жингээ хэвийн түвшинд барих, эрүүл хооллох зэрэг арга хэмжээ авах нь нэн чухал байдаг.
Судалгааны ахалж явуулсан Сөүлийн Солонгосын их сургуулийн доктор И Навон “Нойроо хангалттай авч чадахгүй байх нь бие махбодод нэмэлт ачаалал өгдөг. Ингэснээр зүрх болон судас илүү ачаалж, даралт ихсэхэд хүрдэг байна. Амралтын өдрүүдээр арай их цагаар унтах нь бие махбодод сэргэх боломж олгож, энэ ачааллын тодорхой хэсгийг бууруулж болно” гэсэн байна.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Хүмүүс амралтын өдрөөр арай их унтсандаа өөрийгөө залхуу мэт эсвэл буруутай гэж мэдрэх хэрэггүй. Тэр долоо хоногтоо хангалттай унтаж чадаагүй бол амралтын өдрөөр илүү унтах нь дутуу нойроо нөхөх нэг арга болж өгч болно” гэж хэлжээ.
Эрдэмтэд судалгаанд оролцсон хүмүүс ажлын өдрүүд болон амралтын өдрүүдээр нойрссон хугацааны зөрүүг нөхөж авсан нойр хэмээн тодорхойлсон байна. Ингэж тооцож үзэхэд амралтын өдрүүдээр нойроо нөхсөн хүмүүсийн даралт ихсэх магадлал зургаан хувиар бага байжээ.
Биеийн идэвх багатай хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт арай өндөр байсан байна. Тэд амралтын өдрөөр илүү удаан унтсан тохиолдолд цусны даралт ихсэх магадлал 6.9 хувиар бага байсан юм.
И Навон хэлэхдээ, дүн шинжилгээгээр бол нэг цаг 27 минут нь илүү унтаж нойроо нөхөх нь хамгийн тохиромжтой хугацаа байсан гэсэн юм. Ийм хугацаагаар нэмэлт нойр авсан хүмүүсийн цусны даралт ихсэх магадлал есөн хувиар бага байжээ.
Хангалттай нойроо авахгүй байх нь шөнийн цагаар цусны даралт буурахаас сэргийлдгийг өмнөх судалгаанууд харуулсан байдаг. Ингэснээр өдөр цусны даралт ихсэх эрсдэлийг нэмэгддэг юм.
Өмнө нь мэргэжилтнүүд долоо хоногийн турш дутуу авсан нойрыг амралтын өдрөөр нөхөж болно гэсэн ойлголтыг үгүйсгэж байв. Харин энэ судалгаа бага хэмжээнд нойроо нөхөх нь зүрхний эрүүл мэндэд тустай байж болохыг харууллаа. Гэхдээ хэт их унтах нь эсрэгээрээ хор нөлөөтэй байж болзошгүй гэж И Навон анхааруулжээ.
Тухайлбал, амралтын өдрүүдээр дөрвөн цагаас илүү хугацаагаар илүү унтдаг хүмүүсийн цусны даралт ихсэх эрсдэл өндөр байсан юм. И Навон “Миний бодлоор амралтын өдрүүдэд дунд хэмжээгээр нойроо нөхөж авах нь эрүүл мэндийг хамгаалах нөлөөтэй байж магадгүй. Долоо хоногийн турш дутуу нойртой явсан хүмүүсийн хувьд нойроо нөхөхийн ашиг нь тогтмол бус цагт нойрсохын хор нөлөөнөөс илүү байх магадлалтай” гэсэн байна.
Мөн тэр нэмж хэлэхдээ “Гэхдээ амралтын өдрүүдээр нойроо нөхөх гэж хэт удаан унтах үед биологийн цаг алдагдаж болзошгүй. Ингэснээр нойроо нөхөхийн эерэг нөлөө буурч болно. Тогтмол цагт унтаж, босох нь нь чухал хэвээр. Гэхдээ зохих хэмжээгээр нойроо нөхөж авах нь буруу зүйл биш. Харин ч эрүүл мэндэд тустай байж болох юм” гэжээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амралтын өдөр жаахан удаан унтахад гэмгүй гэдгийг шинжлэх ухаанаар хэлж байгаа нь сайхан мэдээ байна
Ажлын өдрүүдэд нойр дутуу явдаг хүмүүс амралтын өдрөөр өөрийгөө нөхөж амрах хэрэгтэй юм байна, гэхдээ хэтрүүлж болохгүй нь ойлгомжтой
Нойр гэдэг зүгээр нэг амралт биш эрүүл мэндийн маш чухал хэсэг гэдгийг ийм судалгаанууд улам тодорхой болгож байна
Өмнө нь амралтын өдөр удаан унтахаар муу гэдэг байсан, одоо бага хэмжээгээр нөхөх нь ашигтай байж магадгүй гэж гарч байгаа нь сонирхолтой юм
Ажил ихтэй үедээ нойроо хасчихаад амралтын өдөр арай удаан унтахад буруу зүйлгүй юм байна даа
Нэг цаг гаруй нэмээд унтахад хүртэл даралт ихсэх эрсдэл буурч байгаа нь нойр ямар чухал болохыг харуулж байна
Ajliin udruuded noir dutuu yavdag humuus amraltiin udur arai udaan untah ni buruu bish yum bn
Noir dutuu baih ni zurh sudsand shuud achaalal ugdug gej bodhoor sain untah heregtei l yum bn
Amraltiin udur neg tsag orchim iluu untah ni eruul mended ashigtai baij magadgui gedeg ni ih sonirholtoi sudalgaa bn
Noir bol eruul mendiin neg undes gedgiig humuus oilgoj, ajil amidraldaa noirondoo zoriulah tsag gargadag bolmoor bn
Oroi boltol utasaa oroldoocheed uguur bosood yavdag humuus ene sudalgaag neg unshaad uzmeer yum bn
Togtmol tsagt untaj bosoh ni chuhal heveer ch amraltiin udur noiroo baga zereg nuhuh bol boloh l zuil yum bn
Daraлт ihselttei humuust noir dutuu baih ni bur ch hetsuu yum bn, amraltaa sain avah heregtei
Bi bol amraltiin udur arai udaan untah durtai, odoo bur eruul mended heregtei baij magadgui gej bodohloor saihan medee bn
Noiroo nuhnu gedeg ner door udurjin untah bish, zohistoi hemjeegeer sergeh heregtei gesen sanaa ni hamgiin zuv sanagdlaa