Гадаад мэдээДЭЛХИЙ

“Bank of America”-гийн дэд ерөнхийлөгч хутгалуулж амь үрэгджээ

“Bank of America”-гийн дэд ерөнхийлөгч Эрин Пиаченти даваа гарагт /2026.08.31/ Нью-Йорк хотын Таймс Скүэйрт хутгалуулж амь үрэгдсэн байна. Тус банк хэргийн талаар мэдэгдэл гаргахдаа “Хамтран ажиллагчаа алдсан эмгэнэлт явдалд цочирдож, гүнээ харамсаж байна. Тэрээр манай багийн үнэ цэнтэй гишүүн байсан бөгөөд бид түүнийг дурсан санасаар байх болно. Түүний гэр бүл болон төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

“Bank of America”-гийн Манхэттан дүүрэг дэх оффис нь Таймс Скүэйртэй ойрхон байрладаг юм. Нью-Йорк хотын цагдаагийн алба мэдээлэхдээ халдлагын үеэр 68 настай эрэгтэй бэртэж, одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа гэжээ. Цагдаагийн албаны комиссар Жессика Тиш хэлэхдээ, халдлагыг тохиолдлоор үйлдсэн бололтой хэмээсэн байна. Цагдаа нар хэргийн газарт ирэхэд 49 настай Памела Сиснерос нэртэй эмэгтэй хоёр хутга барин алба хаагч нар руу дайрчээ. Памелаг цагдаа нар буудаж, хэсэг хугацааны дараа тэр нас барсан байна. Комиссар Жессика хэлснээр Памела сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгийн түүхтэй байжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button