НИЙГЭМ

Л.Чинбат согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, таван адуу дайрч алжээ

"Гацуурт"-ын Л.Чинбат гурав хоногийн өмнө |2026.09.01| Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт согтуугаар автомашин жолоодон явахдаа таван адууг дайрч алсан байна.

Тухайлбал, Л.Чинбат өөрийн эзэмшлийн "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явжээ. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд ослын улмаас зүүн хөлөндөө бэртэл авч, Цагааннуур сумын эмнэлэгт анхан шатны тусламж аваад Улаанбаатар буцсан байна.

Мөн таван адууг дайрч алсан ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхисон байна. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах процесс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт үргэлжилж байна.


Хууль | Зөрчлийн тухай хуулийн 14.7.5.15.1.согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Үүнээс гадна дайруулсан адууны өртгийг хуулийн байгууллага тогтоосны дараа малаа дайруулсан малчинд нөхөн төлбөрийг олгох юм.

Ташрамд дурдахад, Зэлтэрээс Цагааннуур руу орох замд мал гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Гэвч жолооч эхний адууг мөргөөд хурдаа хасалгүй цааш явж олон адуу дараалан дайрсан байж болзошгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх процессыг бид эргэн мэдээлэх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн дайрчаагүй нь яамай даа. Нөгөө моьтой хүн дайрна гээд хөөдөг туулгадаг гажиг гар мөн биз дээ ?

Зочин
Зочин

Энэ хулгайч наранд байх хугацаа нь дуусчихлаа энэ хүний дайрсан адуунууд дандаа аймаг сум улсаас айраг түрүү авч байсан хурдан буянууд.Нэг адуу нь 80 саяар үнэлэгдэх морьд шүү дээрээс нь би маш их сэтгэлээр унаж байна архичин золбин хулгайчийг нэг худагт хорьчихоо.Би энэ алуурчингаас 3 тэрбум төгрөг нэхэмжилнээ энэ муу согтуу золбин алуурчинтай ёстой нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана.Чи муу өнгөрсөөн гичий минь адууны хийморь гомдоосон чиний сүйрэл ийнхүү эхэлж байна харсаар байтал бүгд нурна муу хар пяздак гошного нь 333 эргэмэрээ түй пязда

иргэн
иргэн

өө Энэ Чинбат хүн дайрч алахаас сийхгүй гар,,,,бүхнийг Мөнгөөр аргалаад сурцан Этгээд,

Холбоотой мэдээ

Back to top button