Улс төрийн халуун сэдэв

Н.Учрал өөрт ирэх галаа С.Бямбацогт руу шилжүүлж, сөрөг хүчин ҮХЦ ярих ээлжит бус чуулган

Сөрөг хүчний зүгээс өнгөрсөн баасан |2026.09.04| гарагт УИХ-ын дарга С.Бямбацогтыг ҮХЦ-д өгөхөө мэдэгдсэн. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, түүнийг даган мэдүүлсэн хуулийн төслүүд Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй байхад парламентаар шууд хэлэлцүүлэх гэлээ хэмээн С.Бямбацогт руу чиглүүлсэн хүсэлт ҮХЦ-д өгөхөө мэдэгдээд буй.

Төсвийн тодотгол өргөн баригдаад нэлээд удсан хойно ээлжит бус чуулган зарлагдсан. Энэ хугацаанд сөрөг хүчин төсвийн тодотголоор төдийлөн хүчтэй байр суурь илэрхийлээгүй. Гэтэл С.Бямбацогтыг УИХ-ын ээлжит бус чуулган зарласантай холбогдуулан, гэнэт ҮХЦ-д хандах улс төрийн шийдвэрээ цухас танилцуулсан юм.

Яагаад сөрөг хүчин ингэж УИХ-ын даргад бухимдав гэдэг асуулт эндээс үүснэ ээ. Нөгөө талд долоо хоногийн дараа намрын чуулган эхлэх гэж байхад зайлшгүй ээлжит бус зарлах шаардлага эрх баригчдад байсан уу гэдэг ч асуулт юм.

Үндсэндээ төсвийн тодотголоор маш тодорхой хэдэн зардал танаад, Н.Учралын олон нийтэд таалагдах хэдэн нийгмийн халамжийн нэмэгдлүүд нэмээд л болчхож байгаа. Үүнийг намрын чуулганы эхэнд хэлэлцэж машиндаад, араас нь ирэх жилийн төсвөө хэлэлцэхэд хуулийн хугацаандаа хангалттай амжихаар байв. Энэ ч учраас МАН-ын удирдлагууд төсвийн тодотгол өргөн барьсны дараа ээлжит бус зарлах гэж яараагүй.

Ардчилсан Намынхан энэ өдрүүдэд ямар ажил амжуулах гэж байсан бэ гэхээр Хятадын Коммунист Намын урилгаар урд хөрш рүү айлчлах байв. Тэднийхээс намын даргатай нь, генсектэй нь өргөн бүтцээр урьсан нь ч анхаарал татах асуудал.

Огноо харахад, 2019 онд С.Эрдэнэ АН-ын дарга байх үед л Хятадын Коммунист Нам урилга илгээж байжээ. Үүнээс хойш ер тэднийг тоож хараагүй. Харин энэ хугацаанд Хятадын Коммунист Намын МАН-ыг хэдэнтээ урьж, оны өмнөхөн л гэхэд Ерөнхий сайд Н.Учрал уг урилгын хүрээнд урд хөршид айлчлаад ирсэн.

Үндсэндээ урд хөрш МАН-ыг тууштай 10 жил эрх барьж буй утгаар нь нэгдүгээрт эрэмбэлж, АН-ыг төдийлөн чухалчилж үзээгүй нюанс харагддаг. Гэтэл энэ удаа намын даргыг, генсектэй нь урьсан нь ирэх жилүүдэд эрх баригчдын хүч баахан сулрахыг урьдчилаад тооцсон байж болох.

Яг ингээд сөрөг хүчин нь урд хөршид айлчилдаг баатар болтол МАН ээлжит бус чуулган зарлачхав.

Саях ШХАБ-ын уулзалтууд дээр хоёр хөрш Засгийн газарт төдийлөн халуун уур амьсгалтай байгаагүй, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр зэрэг нэр бүхий сайдуудад шууд сөрөг реакшн үзүүлсэн зэрэг хөшигний ард таагүй уур амьсгал дуулдав. Гурван талт уулзалтын мэдээ ч гаралгүй өнгөрсөн.

Ингэж гадаад, дотоод орчиндоо тухгүй байдалтай яваа Засгийн газар сөрөг хүчнээ гадагш явах цагийг яг тааруулж, УИХ-ын ээлжит бус чуулган зарласан нь С.Бямбацогт руу гал эргэх нөхцлийг үүсгэчхэв.

Н.Учрал эдүгээ Засгийн газар тэргүүлж, МАН-аа ахалж буй ч доторх 30-ын бүлэг нь ил тодоор Булганд уулзалтаа хийж, танхимын гол түшиц болох Ерөнхийлөгчийн найзууд хоорондоо ил цагаан толхицох болов. Тэгэхээр ийм хүчгүй үедээ сөрөг хүчний бухимдлыг парламент руу чиглүүлэх санаа Н.Учралаас гарч, С.Бямбацогт ҮХЦ-д дуудагдах нөхцөл үүсчихлээ гэж л харагдав. Намрын улс төр дөнгөж л эхэлж байна...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс төрийн тоглолт л эхэлж байна даа, төсөв тойрсон асуудлыг хэн рүү түлхэх вэ гэдэг нь өөрөө сонин болж байна

Зочин
Зочин

Ээлжит бус чуулган зарласан шалтгаан, хугацаа нь өөрөө олон асуулт дагуулж байна. Намрын улс төр нэлээн ширүүн болох нь дээ

Зочин
Зочин

Төсвийн тодотголыг ингэж улс төрийн оноо авах хэрэгсэл болгож болохгүй байхаа, ард иргэдэд хэрэгтэй бодит шийдэл л хэрэгтэй байна

Зочин
Зочин

Сөрөг хүчин ҮХЦ-д хандах болсон шалтгаанаа тодорхой тайлбарлах хэрэгтэй. Зүгээр л улс төрийн акц болчихвол утгагүй

Зочин
Зочин

Намуудын хоорондын энэ тэмцлийн цаана жирийн иргэдийн амьдрал л хохирч байдаг. Төсөв дээрээ бодитой ажилламаар юм

Зочин
Зочин

Хэн нь хэнийгээ ҮХЦ-д өгөхөөс илүүтэй төсөв нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л нээлттэй хэлэлцэх хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ намрын улс төр их сонин өрнөх шинжтэй байна. Доторх зөрчил нь ил гараад эхэлсэн бололтой

Зочин
Зочин

Нэг нь галаа нөгөө рүүгээ дамжуулна, нөгөө нь ҮХЦ ярина. Харин иргэд яг юу хожих юм бэ гэдэг нь хамгийн чухал

Зочин
Зочин

Төсвийн тодотгол дээр зарлагаа үнэхээр танасан уу, эсвэл нэр төдий өөрчлөлт хийсэн үү гэдгийг сайн харах хэрэгтэй

Зочин
Зочин

Tosviin todotgol n irgeded ymar uurchlult avchrah we gedgiig l todorhoi heleh heregtei, namuudiin margaan sonsood baih sonirhol alga

Зочин
Зочин

Ene namriin uls tur nileen shuumjtei boloh ni dee, dotood zurchil ni il garaad ehlej baigaa yum shig haragdaj bn

Зочин
Зочин

Hen ni henruugee gal shiljuuleh ni hamaagui ee, huuli jurmaa l barimtalj ajillah heregtei shuu

Зочин
Зочин

Eeljit bus chuulgan zaralsan shaltgaanaa il tod tailbarlaval irgeded oilgomjtoi bolno, nuuts haalttai uls tur l hamgiin ih hardalt turuuldeg

Зочин
Зочин

Uls turiin namuud hoorondoo uzelee medehgui margaj baih hoorond amidral deeree humuus l huleej suuna shuu

Зочин
Зочин

Tosov deer bodit hasalt hiisen uu gedgiig too barimtaar haruulah heregtei, zugeer l halamj nemeed unguruh ni zuv bish

Зочин
Зочин

AN iinhan Hyatadad ailchlah gej baisan ued eeljit bus chuulgan zarlasan ni bas l sonirholtoi davhtsal bn

Холбоотой мэдээ

Back to top button