Улс төрийн мэдээ

Л.Гантөмөр: АН-ынхан Хятадын Коммунист намтай уулзахтай давхцуулан ээлжит бус зарласан нь тохиолдол биш

Төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-н ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэн билээ. Энэ үеэр УИХ-н гишүүн Л.Гантөмөр сэтгүүлчдэд дараах тодруулгыг өгсөн юм.

Тэрбээр, "Энэ улс орны маргаашийн ирээдүйг бодож төлөвлөж байгаа зүйл алга. Энэ хүмүүсээр төр удирдуулбал ирээдүйд аюултай нөхцөл байдал үүсэх төлөвтэй байна. Өнөөдөр бүсээ чангалаад маргаашийн төлөө зүтгэх зүтгэл, түгжрэлээ шийдье гэх хандлага бидэнд хэрэгтэй. Гэтэл үүнийг ч шийдэж чадахгүй, өнөөдөр бүх зүйлийн үнэ улам л өссөөр байгааг мэдэж байгаа болов уу.

-Түгжрэлд хэдэн зуун тэрбум төгрөгийг төсөвлөн зарцууллаа, үр дүн алга. Түгжрэл байсаар л байна?

-Үр дүн гаргах боломж уг нь бий хэдий ч буруу захиран зарцуулалтаас үүдээд боломж нь хаагдчихаад байна. Энэ эрх баригчид 10 жил нэг янзандаа, нэг цэгтээ гацсаар, ханаж цадахгүй байсаар байна. Газар доогуур 40 гаруй гарц гаргахад л УБ хотын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой гэдгийг бид бүгд мэднэ.

-АН-ын зарим гишүүд БНХАУ руу айлчлалаар явах болсон талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-АН-ын дарга БНХАУ-ын урилгаар улс хоорондын болоод нам хоорондын найрамдалт харилцааны үндсэн дээр уулзалт хийхээр товлосон байсан. Энэ уулзалтын тов нь УИХ-н ээлжит бус чуулганы тов тогтохоос өмнө буюу 09-р сарын 07-ны өдөр хийгдэхээр аль эртнээс товлогдсон асуудал.

Өнөөдөр гэсэн үг. Гэтэл УИХ-н чуулган өнөөдөр хуралдахаар болж таарсан. Өдөр давхцуулахгүй хуралдуулах боломж байсан ч тэгээгүй. Уг нь бидний хувьд гадаад харилцааны маш чухалд тооцогдох ёстой үйл явдал. Дээрээс нь АН бол Монголын улс төрийн хоёр дах том нам. Хятадын Коммунист нам болон АН-ын уулзалт хийгдэх байсан өдөр УИХ-н ээлжит бус чуулганыг хуралдуулахаар давхцуулсан нь улс төрийн акц гэж хувьдаа харж байна" гэв.

Э.БҮЖИНЛХАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Урагшгүй үлбэгэр Ухралыг огцруул

Зочин
Зочин

АН өөрөө ардчилсан үзэлтэй нам юм бол яахаараа Хятадын коммунист намтай уулздаг юм. Гадаад улсын ардчилсан намтай уулзах ёстой болохоос дарангуйлагч намтай уулздаг гэнээ. Тэгэхээр л АН бол ардчилсан үзэлтэй нам биш гэдэг нь харагдаж байна. Баахан хужаагийн эрлийзүүд энэ намыг өөрсдийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгосон.

Холбоотой мэдээ

Back to top button