Гадаад мэдээ

France24: Оросоос хэт хамааралтай Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарахад хүрч байна

Дэлхий даяар 521 сая хэрэглэгчид хүрдэг France24 мэдээллийн агентлаг Монгол Улсад үүссэн шатахууны хомсдолын талаар шинэ нийтлэл оруулсныг орчуулан хүргэж байна.

БАГАХАНГАЙ, Монгол Улс | Шатахуун авахын тулд таван цаг хүлээсэн өндөр настан Насанжаргал шатахуун түгээх цэгт хүрэхэд 10 автомашин урд нь байна. Түүний ард хэдэн арван автомашин цуваа болон үргэлжилж, тал нутгаад сунаж үзэгдэнэ.

Тэр нийслэл Улаанбаатараас автомашинаар нэг цаг хагасын турш явж ирсэн ч хөдөлгөөнгүй зогсох машин дотроосоо AFP агентлагт “Шатахуун алга. Хаа сайгүй асар урт дараалал үүссэн байна” гэв. Орос, Хятадын дунд орших, далайд гарцгүй Монгол Улс түүхийн хувьд шатахууныхаа 95 хувийг хойд хөрш ОХУ-аас импортолж өнөөдрийг хүрсэн. Гэвч сүүлийн саруудад Украины талаас ОХУ-ын газрын тосны байгууламжуудад хийсэн цохилтууд нийлүүлэлтэд доголдол үүсгэснээр Монгол Улсад шатахууны хомсдол тасралтгүй үргэлжилж, хязгаарлагдмал нөөц нь багассан байна. Энэ нь тус улс эрчим хүчний аюулгүй байдлын асуудалдаа анхаарах, энэ талаар эргэн нэг хөндөхөд хүрч байна.

Шатахууны хомсдол нь тээвэр, ложистикийн салбарт хүндрэл учруулж, зардлыг нэмэгдүүлэн, зуны богинохон улирлыг ашиглан үзэсгэлэнт хөдөө нутгаар аялах төлөвлөгөөтэй байсан олон монгол иргэний амралтын төлөвлөгөөг нураасан.

Шатахууны хямрал сунжирч, эрх баригчдад иргэдийн хэрэгцээг тасралтгүй хангах дарамт нэмэгдэв

Шатахууны хомсдол удаан үргэлжилж байгаа нь Монголын эрх баригчдад шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байлгах дарамтыг улам нэмэгдүүлсээр байгаа.

Засгийн газраас шатахууны худалдан авалтад иргэн бүрт өдөр тутмын хязгаар тогтоох, нөөцөлж хадгалахыг хориглох, мөн шатахуун түгээх станцад нэгэн зэрэг очих автомашины тоог бууруулах зорилгоор автомашины улсын дугаараар нь ээлжлэн шатахуун олгох зэрэг арга хэмжээнүүд аваад байв. Гэвч эдгээр нь иргэдийн бухимдлыг төрүүлэх нь мэдээж. Өдөр тутам түгжирдэг гэдгээрээ алдартай Улаанбаатараас гадна шатахууны хомсдол нь аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай хөдөө орон нутгуудад хамгийн том хүндрэл учруулж байна.

Импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлага

Монгол Улс нутаг дэвсгэрийн хувьд асар уудам боловч хүн ам нь харьцангуй цөөн буюу 3.6 сая орчим. Иймээс шаардлагатай дэд бүтцийг байгуулахад Засгийн газрын нөөц боломж хязгаарлагдмал гэж Монголын эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн хараат бус бодлогын шинжээч Т.Алтаншагай AFP агентлагт өгсөн тодруулгадаа онцолсон юм.

Тэр, “Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр Казахстантай яриа хэлэлцээ эхлүүлсэн” гэв. Мөн "Импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх нь улс төрийн зайлшгүй шаардлага болж байгаа ч энэ нь гадаад нийлүүлэгчдээс хамааралтай хэвээр байгаа эрчим хүчний хараат байдлын үндсэн асуудлыг шийдвэрлэхгүй гэдгийг тодотгож байлаа.

Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлд гарч буй боломжит томоохон ахицын нэг нь дотоодын анхны газрын тос боловсруулах үйлдвэр. Тус үйлдвэрийг барьж байгуулах ажил үргэлжилсээр, 2028 онд үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөж байна.

Гуравдугаар сараас хойш Ерөнхий сайдын албыг хашиж буй Н.Учрал Засгийн газар шатахууны хямралыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт улс төрийн нэр хүндээ дэнчин тавьж байгаа. Тиймд, өнгөрсөн сард газрын тосны салбарын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг бүрэн хариуцна хэмээн мэдэгдээд амжсан юм.

Зардал улам өсөн нэмэгдэж байна

Урт хугацааны шийдэл нь цахилгаан автомашины хэрэглээ байж болох талтай. Гэвч хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц хангалтгүй хэвээр байна. Өргөн уудам, хүн ам сийрэг суурьшсан тал нутгийн хэмжээнд энэ асуудал бүр ч хүндрэлтэй. Монгол Улсын ложистикийн салбар дизель түлшээр ажилладаг ачааны автомашинаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа нь энэ зуны нийлүүлэлтийн доголдолд тээвэр, ачаа тээврийн операторуудыг улам эмзэг нөхцөл байдалд оруулжээ.

Шатахууны хомсдолын асуудал ложистикийн салбарынхны зардлыг ч өсгөж байна. “Өчигдөр хот руу орж ирэхэд шатахуун олох бараг боломжгүй байсан” талаар ачааны автомашины жолооч Э.Мянганбаяр ярив. “Дизель түлшний үнийн хувьд сүүлийн 15 хоногт үнэ огцом өссөн” гэв.

Түүний хэлснээр өмнө нь нэг литр дизель түлш 4,000–4,200 төгрөг орчим байсан бол одоо 4,600 төгрөг давж, 4,700 төгрөгт дөхсөн байна. Нийлүүлэлтийн тогтворгүй байдал нь жолооч нарт ч хүндээр тусаж, улсын хэмжээнд шатахуун түгээх станц бүр дээр үнэ болон шатахууны олдоц харилцан адилгүй. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг бага ч болов хөнгөвчлөх зорилгоор шатахууны олдоц, үнэ, хүлээлгийн хугацааны талаарх мэдээллийг хэрэглэгчид бодит цагийн горимоор оруулах боломжтой онлайн платформ хүртэл бий болжээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросоос ийм өндөр хамааралтай байгаа нь өөрөө үндэсний аюулгүй байдлын асуудал шүү дээ, эрчим хүчээ төрөлжүүлэхээс өөр аргагүй

Зочин
Зочин

Монгол Улс эрчим хүчний хараат байдлаа багасгах талаар аль хэдийн дорвитой ажиллах хэрэгтэй болсон

Зочин
Зочин

Erchim huchnii ayulgui baidal gej yamar chuhal gedgiig odoo l oilgoj ehelj bna

Зочин
Зочин

Хойд хөршөөсөө хэт хамааралтай байдал нэг өдөр асуудал дагуулах эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой

Зочин
Зочин

Ene bol zugeer neg erchim huchnii asuudal bish, ulsiin ayulgui baidliin asuudal shuu

Зочин
Зочин

Өөрсдөө эрчим хүчээ хангах чадвартай болох нь хамгийн зөв гарц

Зочин
Зочин

Олон жил ярьсан эрчим хүчний шинэчлэлээ одоо бодитоор хийх цаг нь болсон байна

Зочин
Зочин

Orosiin erchim huchnees hamaardag baidlaa bagasgaj chadahgui bol busad salbartaa ch emzeg l bn

Зочин
Зочин

Монголын эрчим хүчний системд шинэ эх үүсвэр, шинэ технологи үнэхээр хэрэгтэй байна

Зочин
Зочин

Эрчим хүчний асуудлаа улс төрийн богино хугацааны шийдвэрээр биш урт хугацааны бодлогоор харах хэрэгтэй

Зочин
Зочин

Haraat baidal gej zugeer ug bish, uvul bolgon bidnii amidral deer shuud medregddag zuil

Зочин
Зочин

Нар салхи болон бусад эх үүсвэрээ ашиглах боломж Монголд хангалттай бий

Зочин
Зочин

Гадаадын хэвлэл хүртэл анхаарч байхад бид өөрсдөө бүр эртнээс анхаарах ёстой байсан юм

Зочин
Зочин

Erchim huchnii salbart hurungu oruulalt, shinechlel l hamgiin turuund yavaгдах heregtei

Зочин
Зочин

Эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэж чаддаг болох нь эдийн засгийн тусгаар тогтнолын нэг хэсэг

Зочин
Зочин

Оросоос хамааралтай хэвээр байгаад байвал эрсдэл хэзээ ч арилахгүй

Холбоотой мэдээ

Back to top button