Гадаад мэдээДЭЛХИЙ

14-р зууны үед монголчуудын эсрэг байлдаж, ялсан вангийн шарилыг ОХУ фронт руу илгээв

ОХУ цэргүүдийнхээ сэтгэл санааг дэмжихийн тулд 14-р зууны үед монголчуудын эсрэг байлдаж, ялсан Их ван Дмитрий Донскойн илд барьдаг байсан гарын ясны хэлтэрхийг Украины дайны фронт руу илгээжээ. Донской 1380 онд Куликовын байлдаанд Алтан ордын монголчуудын эсрэг ялсан гэдэг. Энэ жил Кремль дэх Москвагийн Архангелийн сүмд сэргээн засварлах ажил хийж байх үед түүний шарилыг илрүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг олдворыг улсынх нь түүхэн суурийг бэхжүүлсэн туйлын өвөрмөц, гайхалтай нээлт гэж тодорхойлж байсан юм. ОХУ-ын Үнэн алдартны сүмийн Москвагийн патриархат мэдэгдэл хийхдээ Орос цэргүүдтэй мөр зэрэгцэн, үл үзэгдэх байдлаар хажууд нь зогсог хэмээн бэлгэдэж түүний шарилыг Донецк руу илгээсэн гэжээ. 1988 онд ОХУ-ын Үнэн алдартны сүм Донскойг гэгээнтнээр өргөмжилж байсан юм.

Шүүмжлэгчид ОХУ-ын Үнэн алдартны сүмийг Кремлийн таалалд нийцүүлэхийн тулд шашны дэг жаягийг зөрчсөн гэж буруутгах болжээ. Гадаадад амьдардаг Үнэн алдартны сүмийн номлогч, түүхч Александр Занемонец нийтлэл бичихдээ “Дайн тав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед Москва дахь сүмийн удирдлагууд тусгай цэргийн ажиллагаа гэж нэрлэдэг энэ зүйлийг өөр ямар аргаар дэмжиж болох вэ гэж санаа алдаж эхэллээ” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Baska
Baska

Орос орон массын оюун санааны хувьд живж байна.Тэднээс суралцаж даган дуурайж бурханчлан шүтдэг монголчууд !!!!!

Зочин
Зочин

Хэдийгээр тэр Мамайг ялсан ч, 1382 онд Алтан Ордоны хууль ёсны хаан Тохтамыш Москваг довтолж шатааснаар, Димитрий Донской Алтан Ордонд дахин алба гувчуур төлж, вассал хараат байдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн байдаг

Холбоотой мэдээ

Back to top button