Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ болон дэлхийг өөрчилсөн есөн сарын 11-ны халдлага болсноос 25 жил өнгөрчээ

Америкчууд баасан гарагт /2026.09.11/ есдүгээр сарын 11-ний террорист халдлагын 25 жилийн ойг хохирогчдыг санан дурсан, эмгэнэл илэрхийлж өнгөрүүллээ. Тэр өдөр барьцаалагдсан онгоцнууд Дэлхийн худалдааны төв, Пентагоныг мөргөж, үлдсэн нэг нь Пенсильвани мужийн нэгэн талбайд унан гурван мянга гаруй хүний амийг авч одсон юм.

АНУ-ын нутаг дэвсгэрт гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн уг халдлагын үр дагавар одоо хүртэл мэдрэгдсээр байна.Нью-Йоркт халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн хохирогчдын зургийг барьж Манхэттан дэх “Ground Zero” буюу Дэлхийн худалдааны төв байсан цэгт цугларчээ. Тэдэнтэй хамт АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс болон дөрвөн ерөнхийлөгч асан байсан юм.

Жил бүрийн адил хохирогчдыг эргэн дурсах ёслолын ажиллагаа АНУ-ын зүүн эргийн цагаар өглөөний 08:46 цагт чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн байна. 2001 оны есдүгээр сарын 11-нд энэ цагт “American Airlines” компанийн 11 дүгээр нислэг Дэлхийн худалдааны төвийн хойд цамхгийг мөргөсөн юм. 

Үүний дараа хохирогчдын гэрийнхэн есдүгээр сарын 11-нд амиа алдсан 2,977 хүний нэрийг чангаар уншиж эхэлжээ. Мөн 1993 онд Дэлхийн худалдааны төвд болсон бөмбөгдөлтийн үеэр амь үрэгдсэн зургаан хүний нэрийг уншсан байна. Хохирогчдыг нэрсийг уншиж хүндэтгэл үзүүлэх ёслол дөрвөн цаг орчим үргэлжилжээ.

Есөн сарын 11-ны халдлагын дараа агаарт хорт тоосонцор цацагдсаны улмаас өвчилж, нас барсан мянга мянган хүнийг хүндэтгэн дурсахад зориулж энэ жил анх удаа чимээгүй зогссон байна.Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button