Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы хүн амын 29.6 хувийг 65 ба түүнээс дээш настнууд бүрдүүлдэг болжээ

Япон улсын хүн амын 29.6 хувийг 65 ба түүнээс дээш настнууд бүрдүүлдэг болсон байна. Энэ нь 40 саяас дээш хүн амтай улс орнууд дундаасаа хамгийн өндөр үзүүлэлт юм. Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам ням гарагт /2026.09.20/ мэдэгдсэнээр 65 ба түүнээс дээш настай хүний тоо өнгөрсөн жилээс 20 мянгаар нэмэгдэж, 36.24 саяд хүржээ. Энэ тоог хүйсээр хуваан авч үзвэл 20.54 сая нь эмэгтэй, 15.71 сая нь эрэгтэй байна.

Тус яам өнгөрсөн жилийн есдүгээр сард мэдэгдэл хийхдээ хүн амын 29.4 хувийг өндөр настан бүрдүүлдэг болсон гэж мэдэгдэж байсан юм. Энэ нь мөн тухайн үедээ 40 саяас дээш хүн амтай орнууд дундаа хамгийн өндөр үзүүлэлт байв. Тус үзүүлэлт 2022, 2024 он болон энэ жил дахин шинэ дээд хэмжээндээ хүрчээ.

40 саяас дээш хүн амтай 39 улс дэлхий дээр байдаг. Тэдгээрээс Япон улсын дараа өндөр настнууд хүн амд эзлэх хувиар Итали (25.6 хувь) орж байна. Харин гуравт Герман (24.2 хувь), дөрөвт Франц (22.9 хувь) жагсаж байгаа юм.

Японы хүн амын 17.7 хувийг 75 ба түүнээс настай иргэд бүрдүүлж байна. Тус улсын Хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэн мэдээлснээр 2045 он гэхэд Япон улсын өндөр настны тоо 39.45 саяд хүрч, хүн амын 36.3 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Japan Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button