Замын-Үүд–Улаанбаатарын 670 км замд цахилгаан ачааны машины өртөө байгуулна

“Эм Эм Эс Инженеринг” ХХК болон Монложистикс Групп Монгол Улсад сэргээгдэх эрчимхүчид түшиглэсэн хүнд даацын цахилгаан тээврийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэхзорилгоор хамтарсан компани байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын29-ний өдрийн 160 дугаар “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” тогтоолын зорилттой уялдаж буй бөгөөд уг тогтоолд хувийн хэвшлийн хөрөнгөоруулалтад тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий цахилгаан тээврийнцэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийг тусгасан юм.
Монложистикс Группийн тээвэр, ложистикийн салбарын туршлага, ачаа тээврийн бодитхэрэгцээг “Эм Эм Эс Инженеринг” ХХК-ийн эрчим хүч, инженерингийн чадавх болон“NEXUS NET ZERO” төслийн шийдэлтэй уялдуулан, Монголын анхны өндөр хүчинчадлын цэнэглэх станц, сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуурын систем бүхий дэдбүтцийг цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Хамтын ажиллагааны эхний төслийг Монгол Улсын импортын ачаа тээврийн голкоридор болох Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн нийт 670 км замд хэрэгжүүлж, хүнддаацын цахилгаан автомашины тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах ногоонөртөөнүүдийг үе шаттайгаар байгуулна.
Төслийн бүрэн хэрэгжилтийн дүнд импортын авто тээврийн өртгийг 40 хүртэл хувиарбууруулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын импортын шатахууны хэрэглээг 3.4 орчимхувиар, нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 198 мянган тонн хүртэл бууруулахтооцоололтой байна. Түүнчлэн Монложистикс Группийн Монголын тээвэр, ложистикийнсалбарын ногоон шилжилтийг манлайлах стратегийн хүрээнд ногоон санхүүжилт татахболомжийг нэмэгдүүлж, цахилгаан тээвэр, сэргээгдэх эрчим хүч, инженер техникийнсалбарт шинэ ажлын байр бий болгох, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх ачхолбогдолтой.

Талууд энэхүү хамтын ажиллагаагаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологи, инженерийн шийдэлд тулгуурлан Монгол Улсын ногоон тээврийн шилжилтийг дэмжиж, түлшний импортын хараат байдлыг бууруулах, тогтвортой тээврийн дэд бүтцийгхөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.