Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 22-нд болох үйл явдал.
- Австралийн Холбооны Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар энэ сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
- 10:30 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
- 11:30 цагт: Эрсдэлийн удирдлагын мастер Г.Хонгор 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Оюутолгой гэрээ хэлэлцээрийн хоорондох хүчтэй хамаарлын талаа Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- 14:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- -Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ.-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч байна.
- -“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Орон нутагт:
Завхан: Нэгдсэн эмнэлэгт улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж байна.
Завхан аймгийн Улиастай суманд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын номын баяр болно.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 27-ныг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган эхэлнэ.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.