Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Ж.Оджаргал, Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалан гэсэн гурван хүн л монголын 30 жилийн улс төрийг найруулсан

Өнгөрөгч Баасан гарагт Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатарт хилийн хориг тавьж, хотын дарга Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж буйгаа зарласан. Үүнтэй зэрэгцүүлээд "парламентыг тараах" агуулгыг МАН дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхан илүү хүрээг нь тэлэх байдлаар идэвхтэй ярьж эхэлсэн юм. Мөн Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллагаас шалгаж, MCS-ийн нэг консерциум Эрчим хүчний яамны томоохон ажлыг авснаа зарлав. Ингэснээр эрх баригч нам доторх Ерөнхийлөгчийн жигүүрийн 38 тал, Д.Амарбаясгалан нарын 30 талынхан үл эвлэрэх замаар орчхож буй дүр зураг ил харагдах болсон юм.


Яллагдагчаар татагдаад буй хотын дарга асан Х.Нямбаатар нүүр хуудастаа дараах мэдэгдлийг байршуулсан нь анхаарал татаж байна.

|Постын агуулгыг хөндөлгүй, бичгийн хэлний зарим засварыг хийсэн болно|

"Хассуурийн Ганхуягийг бараг би хөтөлж улс төрд оруулсан хүний нэг. MCS-ийн "Ухаа худаг"-ийн оператераар ажилладаг хүн шүү дээ. Сүүлийн 30 жилийн улс төрийг MCS Ж.Оджаргал, Golomt Д.Баясгалан, TBD Д.Эрдэнэбилэг гурав л найруулсан. Гэвч найруулгыг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр өөрчилсөн. Үүнд худалдагсан үхтлээ хилэгнэжээ. Эзнээ хамгаалах нь Хассуурийн Ганхуягийн дюти.

Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагаасан шагналдаа MCS Г.Занданшатарын засгийн газраар АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн. (нээлттэй мэдээллийн санд байгаа). Учралаар намайг хусуулсан. Шагнал Оюутолгойн эрчим хүчний тендер.

  • "Огцрох амархан" жагсаал- MCS
  • Save Tuul-MCS
  • Graph-MCS
  • Newsroom-MCS
  • Л.Отгонтөгс- MCS
  • Ж.Нямсүрэн- MCS
  • Хариад Г.Уянга- MCS
  • н.Лут-Очир- MCS
  • Элийрэгч-MCS
  • Галзуурсан Шинээ (Энэ онцгой хүн Жавхлангаас мөнгөө авна Хурцаас чиглэлээ авдаг) бас MCS.

Сангийн сайд асан Б.Жавхлан MCS-тэй хамт Гашуун сухайтын чингэлэг тээврийн терминал эзэмшдэг. Би муу ч сайн ч ХЗДХ-ийн сайд байсан шүү дээ. Эрлийз Болдбаатар MCS Эрлийз Оргил (нас нь 55 тай , ээж нь УИХ н гишүүн байсан. Насаараа ээжээрээ тэжээлгээд ээж дийлэхээ байсан. Нэг хэсэг кино рекламанд тоглож үзсэн бараагүй ээ. Одоо Н.Учралыг хөхөж байгаа тэжээлгэж байгаа MCS.Эрүүлээр бод. Цалингаа авсан хүн л ингэж ажиллана MCS.

Би яагаад MCS гээд байгаа вэ? Баянхонгорт асар том алтны уурхай эхлүүлж байгаа. Тэр уурхайг анхаарлын төвд аваачихгүй гэж бүтэн ажиллаж бгаа. У.Хүрэлсүх зүгээр яг одоохондоо дүр. MCS саяхан Оюутолгойн сэргээгдэх эрчим хүчний тендерээр шагнагджээ, баяр хүргэе" гэжээ.

Г.ҮҮЛТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тртт
Тртт

Хахахаха. Болио нянгар аа балиар бактериа аа. Хужаа нартай хувааж цусалсан 500 тэрбум аа эхлээд олж ир. Хужаа нартай нийлж иргэдийнхээ татварыг хувааж идсэн чамд эх орон ард иргэд гэдэг үг хориотой шүү.

Холбоотой мэдээ

Back to top button