УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сүүлийн 18 жилд ХАА-н салбарт эргэлдсэн ₮6 их наядын асуудлыг хэлэлцэх сонсголд ирээгүй гишүүд

Сүүлийн 18 жилд ХАА-н салбарт эргэлдсэн ₮6 их наядын асуудлыг хэлэлцэх сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө хуралдах байв. Гэтэл ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Тодруулан хэлбэл, нийт 29 гишүүнээс 12 гишүүн ирцэнд орсон буюу 41.4 хувийн ирцтэй, ирц сонсгол эхлүүлэхэд хүрсэнгүй.

Уг сонсголыг даргалагч М.Мандхай "Сонсголыг хойшлуулах, болиулах санал зарим нэг гишүүдээс ирж байсан. Амаргүй цаг хугацаа, дарамттай учирсан. Өнөөдөр зээлийн татаас, татвар төлөгчдийн мөнгийг арилжааны банкаар гаргасан агуулгыг ярих байлаа. Ирцийг хүргэхгүй байх хэрэгцээ тодорхой бүлэгт байна гэж хардаж байна" хэмээсэн юм.

Тэгвэл сонсголд ирээгүй гишүүдийн нэрсийг энд дурдъя.

Шалтгаангүйгээр тасалсан гишүүд: Д.Амарбаясгалан С.Амарсайхан Б.Бат-Эрдэнэ П.Батчимэг С.Ганбаатар Х.Ганхуяг С.Лүндэг Ц.Мөнхбат

Чөлөөтэй, гадаад томилолттой гишүүд: Н.Алтаншагай Д.Батбаяр Б.Батцэцэг Д.Жаргалсайхан Н.Наранбаатар Б.Уянга

Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button