Улс төрийн мэдээ

Н.Учралын огцрохгүй тэсэх түлхүүр нь УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн бүрэн эрх боллоо

Үндсэн хууль|"Ерөнхий сайд огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор УИХ Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч парламентыг тараах шийдвэр гаргана".

"УИХ тарах ёстой" гэдэг санаа шинэ юм биш ээ. Анзаарвал бүр өнгөрсөн жилээс манай ҮХЦ-ийн гишүүн асан том хуульчаасаа өгсүүлээд, тагнуулын Р.Болд гэхчлэн нууц дүрүүд амь орж, дуугарах болсон санаа. Энэ жилийн өдийд Х.Ганхуяг МАН-аас дуугарчхаж буй нь нэг гишүүний дэлдэгнэсэн үйлдэл биш. АН-аас Ө.Шижир гөлөмцүү үедээ жиргэсэн нь ч нам нь хэдэн суудал авч болмоор санагдсан хөөрөлгөн сэдлийнх гэж итгэхэд бэрх.

Эдгээр хүмүүсийг нэг л хүн түлхүүрдсэн. Тэгэхээр тийм хүсэл бодитойгоор оршин байна гэсэн үг.

Яг л дуучин Л.Болдбаатарыг залуус төдийлөн мэдэхгүй байхад "Залуус түүнийг тоглолтоо хийгээсэй гэж хүсэж байна" гэдэг зохиомол хөөсийг хоёр жилийн турш явуулж байгаад, цэнгэлдэхэд 36 мянган үзэгч цуглуулчхаж байгаа шиг. Ийм аргачлалаар нийтийн хүсэмжит сэдэв болгох суурь нэлээд эртнээс өрөгдөв. УИХ тарахыг дампуу төрөө үзэн ядсан хэн бүхэн шуудхан хүсэх болжээ.

Энэ үйл явцтай зэрэгцээд, Засгийн газраа, парламент дахь олонхын намаа Н.Учрал гэж нэг үлбэгэр хүн удирдаж таарлаа. Парламентыг мөн л Ерөнхийлөгч юу хэлнэ, босож ёсолдог, бас болоогүй өөрөө Төрийн тэргүүн болох туйлын хүсэлтэй С.Бямбацогт ахалж байна. Тэгэхээр хувь хүмүүсийн имиж, нийгмийн нөлөөнөөс хамаараад ахалж буй институцууд нь бүр суларч, үндсэндээ Ерөнхийлөгчийн нөлөөндөө эзлэгдчихэж байгаа юм.

Бүр сүүлдээ Н.Учрал "Намайг огцруулбал тэгээд УИХ чинь тарах эрсдэлд орно" гэж ил цагаан ярьж суудаг болжээ. Нэгэн цагт парламент удирдсан Н.Учрал эдүгээ парламент тарахаар айлгаж, Засгийн газраа тогтоож байна гэдэг дэндүү харамсмаар.

Гэвч үүнээс ч илүү харамсмаар зүйл нь, Н.Учрал огцорсноор үнэхээр парламентыг тараах Ерөнхийлөгчийн хүсэл үндсэндээ биелэх боломжтойд байгаа юм.

Үндсэн хуулинд заасанчлан, Н.Учралыг МАН-ын 30 талынхан, сөрөг хүчинтэй нийлээд огцрууллаа гэхэд Ерөнхийлөгч парламент дахь гишүүдээ хайрцаглаад, дараачийн Засгийн газар бүрдэхгүй байх лоббиг 30 хоног уяхад л тарчихна. Гуч хонолоо л бол Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч парламентаа тараах онцгой бүрэн эрхтэй.

Парламентыг ийм байдлаар тарааж хоёрдугаар сард ээлжит сонгууль явагдах сценар хэдийн өрөгдсөн талаар хөшигний ард битүү яригдсаар байна.

Анзаарвал, Л.Энх-Амгалангийн Н.Учралын шороотой нь хутгасан 3.5 тэрбумын дуулиан санамсаргүй хөвчихсөн гэж үү. Тойргийн улс төр насаараа хийж, боловсролын салбарын мөнгөнд гишүүдийн хүсэлтийг яаж ийж тусгасаар ирсэн арваад жилийн туршлага түүнд бий. Дараа нь ч тэр, жагсаалтын эмэгтэй гишүүдээс Н.Учралыг бодсон бол уучлал гуйчхаар хугацаа өнгөрлөө. АН-ынхныг ч Н.Учралыг бодсон бол Л.Энх-Амгалан гүтгэхгүй байв. Нэг л өөр чиглүүлгээр гүлдийтэл тэнэг царайлчихлаа гэж хардана.

Ингэж 3.5 тэрбумын дуулианаар эхэлсэн Н.Учрал руу чиглэсэн гал Япон руу хэт нүсэр баг авч яваад, бүтээсэн ажилгүй шахам ирсэн явдал, талбайн жагсаал гэхчлэн сэдвүүд дээр өрдөгдчихлөө. Цаашаа улам л ихэснэ, энэ гал. Зүгээр л машид органикаар Н.Учрал тэслээ гэхэд сар шинийн баяр хүргэх эсэх нь тодорхойгүй болж, Засгийн газрын хувь заяа бараантав.

Ард нь гэтэл Н.Учралын араас Ерөнхий сайд болох хүн үгүй. 30 талынхныг бүгдийг нь хууль шүүхээр айлгачихсан тул тэднийхээс АТГ-ын болзол хангах хүн байхгүй. 38 талаасаа Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн зэрэг бөөн дур хүслүүд яваа ч Ерөнхийлөгч ч, сөрөг хүчин нь ч, 30 талынхан нь ч тэднийг үл дэмжих өндөр магадлалтай.

МАН-ын 65 гишүүний талаас олонх нь сайд хийчхээд байгаа энэ үед тэд үндсэндээ нөөцөөр шавхарчээ.

Н.Учралыг одоо аварч буй зүйл нь, яах аргагүй Ерөнхийлөгчийн шийдвэрээр дараачийн танхим 30 хоног дотор бүрдэхгүй бол УИХ тарах нөхцөл байдал л болж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Учрал гишүүн болсон цагаасаа хойш ард түмний мөнгөнөөс хумсалсаар иржээ. Хэдэн ч жил эдний гэр бүл боловсролын сангаас зээл,тэтгэмж авсан юм ...бүү мэд. Хумсалсаар хумсалсаар Хулгайч. Зайл фсда

Зочин
Зочин

МУИС-ийн хичээлийн 2-р байрны 317 тоотод байдаг намхан, халзан, настай багш арай бүдүүлэг юм аа. Өрөөндөө тамхи татчихаад, хаалгаа нээж утааг нь коридор руу гаргах юм. Арай бүдүүлэг үү. Нэг биш удаа таарлаа. Хууль муультай биз дээ? Энэ МУИСийн дарга нар нь иймэрхүү зүйлийг анхаармаар байна аа. Бид хордох гэж оюутан болоогүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юуун намхан халзан хөгшин бээ ??? Нуруулаг цариалаг залууухан 9 ийнхөө талаар ярьж бна хөөe

иргэн
иргэн

УИХ-ыг нэн даруй Тараа,,,,Хуралдаа суудаггүй Гишүүдээр яадын,

Зочин
Зочин

Ene ch ter deernees l urgulsun political game bgalda.

Зочин
Зочин

УИХ тарах дээрээ тулбал нийгэм улам л самуурна, Н.Учрал одоо яах ч аргагүй байдалд орчихож.

Зочин
Зочин

parlament tarna gej aihlaaraa bas l surtei ssenar gargaj irj bga ym shuu.

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ийм байдлаар ашиглах нь Үндсэн хуулийн гажуудал.

Зочин
Зочин

nam dotoroo uchraa olj chadamq bj zaaval uih-iig taran gex ym.

Зочин
Зочин

Н.Учрал өөрөө сайд болоод юу ч хийж чадсангүй, үлбэгэр байгаа нь үнэн шүү дээ.

Зочин
Зочин

3.5 terbumiin asuudal genet bish sn beldsen tsag uetai garj irev uu gej hardaj bn.

Зочин
Зочин

zasgiin gazar gej neg togtvorgui ym bj irged l hohirch dund ni alddag.

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн нөлөө хэт ихсэж байгаа нь парламентын засаглалд аюултай.

Зочин
Зочин

С.Бямбацогт, Н.Учрал хоёр парламентын нэр хүндийг бүр унагаж байна даа.

Зочин
Зочин

daraagiin erak, sayid boloh hun bsq geed man dandaa hunee shavharch bga ym uu.

Зочин
Зочин

Нийтлэлийг уншихад цаанаа маш том улс төрийн тохироо өрөгдсөн нь харагдаж байна.

Зочин
Зочин

Энэ их хэрүүл тэмцлээ болиод улс орныхоо амьдралыг бодмоор юм.

Зочин
Зочин

МАН доторх 30 болон 38-ын бүлгийн тэмцэл нийгмийг гацааж дууслаа.

Зочин
Зочин

Хүүк гэж архинд тэнэгэрсэн хатингар тархитай хүн их л өвчигнөж байгаа. Гэхдээ наанаа сүржин ийм гарууд цаанаа бол аймхай байдаг. Парламeнт тарааж төрийн эргэлт хийх зориг байхгүй тэрэнд. Түүхэндээ хамгийн олон гишүүдтэй, хамгийн олон сөрөг хүчний намуудтай парламeнт байж ганц муу архичинд салаавч өгөөд ганц eрөнхий сайд яаж ийгээд томилчихгүй яадаг юм. Цаад Учрал чинь толгой гавихгүй боловч нэг муу явган зальтай бас, ийм яриа өөрөө л гаргаа

Зочин
Зочин

Тараа тар сданууд

Холбоотой мэдээ

Back to top button