Гадаад мэдээДЭЛХИЙ

"Онтрэ Рэсурс"-ийн захирал Крис Адамс: Тусгай зөвшөөрлүүдээ "Оюутолгой"-д шилжүүлж, татвараа төлсөн, бидэнд олон арван жилийн мөнгөний урсгал бий болно

"Онтрэ Рэсурс" компанийн гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигчдэдээ зориулж өөрийгөө танилцуулж, гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа хийсэн ажлаа тайлагнасан захидал бичжээ. Тус захидалд Монгол Улсад ирж хийсэн ажил болон Оюу Толгойн уурхайн талаар онцлон бичсэн байна. Захидлыг орчуулж хүргэе.

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид ээ,

“Онтрэ” компанийн хувьд намар тун завгүй эхэлж байна. Долоодугаар сард компанийн ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш би томоохон хувьцаа эзэмшигчид, хамтарсан үйлдвэрийн түнш болон бусад гол оролцогч талуудтай биечлэн харилцаа холбоо тогтооход анхаарч ажилласан.

Хамгийн чухал нь, есдүгээр сарын эхээр Монгол Улсад очиж, Оюу толгойн зэс, алтны төсөл дэх бидний эзэмшдэг хувьтай биечлэн танилцан, “Онтрэ” компанийн Монгол дахь ажилтнууд, “Рио Тинто” болон “Оюу Толгой ХХК”-ийн Монгол дахь төлөөлөгчид, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, мөн бизнесийн салбарын зарим удирдлагатай уулзсан юм.

Мөн наймдугаар сард Стивэн Скотт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан туршлагатай шинэ захирлыг ТУЗ-дөө урьж ажиллууллаа. Эдгээр чухал ажлуудыг хийж бүтээсэн тул одоо өөрийгөө танилцуулж, сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Онтрэ” компанийн хэрэгжүүлж буй хэд хэдэн шинэ ажлын талаар та бүхэнд урьдчилан танилцуулахыг хүсэж байна.

Юуны өмнө, ТУЗ болон Ванкувер, Улаанбаатар дахь нийт хамт олныхоо нэрийн өмнөөс энэ сарын эхээр зуурдаар таалал төгссөн, манай компанийн өмнөх Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирал Стивэн Скоттийн гэр бүл, найз нөхөд, дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Стив бидний хувьд эрхэм хүндтэй хамтран зүтгэгч, найз байсан. Бид түүнийг бид маш их үгүйлэх болно.

Танилцуулга

Хараахан биечлэн уулзаж амжаагүй хувьцаа эзэмшигчдэд өөрийгөө танилцуулж, “Онтрэ” компанитай хэрхэн холбоотой болсон талаараа товчхон өгүүлье. “Онтрэ”-гийн Доктор  Майкл Прайс олон жил ажилласныхаа дараа 2026 оны нэгдүгээр сард тэтгэвэртээ гарсны дараа би тус компанийн ТУЗ болон Аудитын хороонд хараат бус захирлаар ажилд орсон.

Үүнээс өмнө би “CIBC Capital Markets” болон “Macquarie Group”-д 30 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд уул уурхайн санхүүжилтийн бүхий л чиглэлээр, тухайлбал хувьцааны судалгаа, хувьцааны хөрөнгийн зах зээл, компани хоорондын нэгдэл, худалдан авалт, өрийн санхүүжилт болон өсөлтийн шатандаа яваа уул уурхайн компаниудад хөрөнгө оруулах чиглэлээр ажиллаж ирсэн.

“Рио Тинто” компанийн менеж хийдэг Оюу Толгойн дэлхийн хэмжээний зэс, алтны төслийн тодорхой хэсэгт “Онтрэ”-ийн эзэмшдэг өгөөжийн эрх, хамтарсан үйлдвэрийн талбайд ойрын хугацаанд олборлолт эхлүүлэх боломж, мөн “Онтрэ”-гийн туршлагатай ТУЗ, удирдлагын баг нь намайг анх тус компанид татсан гол хүчин зүйлс байсан юм.

Тавдугаар сард Стив ойрын хугацаанд ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ зарласны дараа компанийн ТУЗ намайг Ванкувер дахь төв байрын удирдлагын багийг ахлан ажиллах хүнээр сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Одоо би мэргэжлийн, чин сэтгэлтэй хамт олонтойгоо хамтран ажиллаж байна. Гүйцэтгэх захирлын хувьд би Оюу Толгойн төслийн оролцогч талууд болон Монгол Улсын Засгийн газартай харилцан ажиллахад гол анхаарлаа хандуулсаар байгаа. Ингэснээр Стивийн эхлүүлсэн ажлыг дуусгах зорьж байна

Хьюго Нортын өргөтгөлийн 1-р босоо амны далд уурхайн олборлолтыг дахин эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд үлдсэн буй асуудлуудыг шийдвэрлэвэл “Онтрэ” компанийн 25 жилийн түүхэн дэх онцгой чухал үе шат болох юм. Энэ нь “Онтрэ”-гийн хувьцаа эзэмшигчид төдийгүй Монголын ард түмэнд үнэ цэн бий болгох боломжийг нээнэ.

ТУЗ-д шинэчлэл хийсэн сүүлийн үеийн ажлууд

“Онтрэ” компани ТУЗ -ийн бүрэлдэхүүнийг тогтмол шинэчилж байх тогтолцоотой. Ингэснээр зөвлөлийн гишүүдийн ур чадвар, туршлага нь компанийн өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцэж байх нөхцөлийг бүрдүүлдэг.

Наймдугаар сард Сара Струнк ТУЗ-ийн хараат бус захирлаар томилогдсон. Сара нь зэс үйлдвэрлэдэг үндэстэн дамнасан “Teck Resources” компанийн ТУЗ-ийн гишүүнээр 2022 оноос ажиллаж ирсэн туршлагатай. Мөн “Arizona Sonoran Copper” компанийн захирлаар ажиллаж байсан юм. Тус компанийг “Hudbay Minerals” 2026 оны зургаадугаар сард ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хэлцлээр худалдан авсан. Сара мөн бизнес, санхүүгийн эрх зүйн чиглэлээр өндөр туршлагатай хуульч юм. Тэрбээр уул уурхайн салбарын өргөн мэдлэгтэй. Мөн тэр Сан-Диэго хотод төвтэй “Fennemore Craig, P.C.” хуулийн фирмийн захирлаар ажилладаг.

2026 оны зургаадугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон Ричард Уильямс манай зөвлөлийн бүрэлдэхүүнд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. Ричард одоогоор “Winshear Metals Corp.”- ийн гүйцэтгэх захирал болон захирлаар ажиллаж байгаа юм. Үүнээс өмнө тэр “Cornish Metals PLC”-ийн гүйцэтгэх захирал болон есөн жил ажилласан.

Геологич мэргэжилтэй Ричард хайгуул, бүтээн байгуулалтын компаниудад 35 жилийн турш ажиллахдаа хөгжиж буй болон өндөр хөгжилтэй улс орнуудын зах зээлд хуримтлуулсан арвин туршлагаа манай компанид авчирч байна.

ТУЗ-ийн дарга Алан Эдвардс болон олон жил ажилласан бусад захирлуудын хуримтлуулсан байгууллагын мэдлэг, туршлагыг Сара, Ричард болон миний авчирч буй шинэ үзэл бодол, байр суурьтай хослуулсан манай зөвлөл “Онтрэ” компанийг цаашид удирдан чиглүүлэхэд сайн байр суурьтай байгаа үзэж байна.

Монгол Улсад очиж хийсэн ажил

Компанийн шинэхэн ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлын хувьд миний эн тэргүүний зорилтуудын нэг нь Монгол Улс болон Оюу Толгойн төсөлд очиж, компанийнхаа үнэ цэнтэй ажилтнууд, хамтарсан үйлдвэрийн түншүүд болон Монгол дахь төслийн оролцогч талуудтай цагийг хамт өнгөрүүлэх явдал байлаа. Мөн бидний эзэмшдэг хувь оролцооны талаарх илүү нарийвчилсан, цогц ойлголтыг өөрийн биеэр олж авахыг зорьсон.

Есдүгээр сарын эхээр “Оюу Толгой ХХК” намайг болон манай компанийн Санхүү хариуцсан захирал Дуэйн Лог төслийн талбайд урьж, үйл ажиллагаатай  танилцуулж, удирдлагын багтайгаа уулзуулсан. Үйл ажиллагааны цар хүрээ, үр ашигтай байдал, урт хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж, мөн тэнд ажиллаж буй хүмүүсийн мэргэжлийн ур чадвар бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм.

Бид төслийн талбайд ажилласнаас гадна Улаанбаатар хотод төслөлд оролцогч бусад талууд болон бизнесийн салбарын удирдлагуудтай үр дүнтэй уулзалтууд хийсэн. Тэдний дунд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон Монгол дахь манай компанийн зөвлөхүүд байлаа.

Манай компаниас дотоодын зах зээлтэй хамтран ажиллах үйл ажиллагааны чухал хэсэг нь Монголын тэргүүлэх гурван их сургуульд уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг санхүүжүүлэх амлалт юм.

Энэ удаагийн айлчлалын хамгийн сэтгэл ханамжтай мөчүүдийн нэг нь дээрх гурван их сургуулийн хоёроор зочилж, сургуулийн удирдлагуудтай уулзан, манай тэтгэлэг оюутнууд болон Монгол Улсад хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгаа талаар сонссон явдал байлаа.

Шинэчилсэн техникийн тайлан

Бид “Оюу толгой ХХК”-ийн Хьюго Нортын өргөтгөлийн 1 болон 2-р босоо амны шинэчилсэн нөөцийн загварын талаар тусгасан техникийн тайланг 2027 оны эхний улиралд багтаан боловсруулж, танилцуулахаар зорьж байна. 2022 оноос хойш хамтарсан үйлдвэрийн талбайд 2-р босоо амны ордын нөөцийг нарийвчлан тогтоох өрөмдлөг болон бусад ажлыг явуулсны дараа энэхүү шинэчлэл нь хийгдэж байгаа юм.

“Оюу Толгой ХХК” мэдээлснээр шинэчилсэн техникийн тайланд тусгагдах 1-р босоо амны далд уурхайн шинэчилсэн төлөвлөгөө болон олборлолтын хуваарийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж дуусгахаар төлөвлөж байна.

Шинэчилсэн техникийн тайланг гаргахдаа өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдлыг тусгасан зардал болон металлын үнийн төсөөллийг ашиглана. 2021 оны тайланд зэсийн үнийг фунт тутамд 3.25 ам.доллар, алтны үнийг унц тутамд 1,591 ам.доллар байхаар тооцож байсан билээ.

Ингэснээр хөрөнгө оруулагчид Хьюго Нортын өргөтгөлийн 1-р босоо ам дахь бидний эзэмшдэг хувь оролцооны боломжит үнэ цэнийг илүү бодитойгоор үнэлэх боломжтой болно.

Техникийн шинэчилсэн тайланд Хьюго Нортын өргөтгөлийн 2-р босоо амны нөөцийн шинэ тооцооллыг мөн багтаана. Тус ордын ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх зорилгоор хийсэн нарийвчилсан өрөмдлөгийн үр дүнд нөөцийн талаарх мэдээллийн найдвартай байдал нэмэгдсэн. Манай мэргэжилтнүүд хамтарсан үйлдвэрийн түншээс илгээж буй мэдээллийг хүлээн авах бүрдээ хяналт хийн, баталгаажуулж байгаа.

Хамтарсан үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх явцын шинэчлэл

“Онтрэ” компанийн амжилтад чухал ач холбогдолтой асуудлын нэг нь хамтарсан үйлдвэрийн уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг “Оюу Толгой ХХК”-д шилжүүлэх үйл явц юм.

Бид хамтарсан үйлдвэрийн түнш болон өөр өөрсдийн зөвлөхүүдтэйгээ хамт Монгол Улсын Засгийн газартай энэ асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Зургаадугаар сард хамтарсан үйлдвэрийн түншүүд тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээний тооцооллыг шинэчилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлсний татварыг Монголын татварын байгууллагад төлсөн.

Одоо талууд татварын байгууллагатай үргэлжлүүлэн ажиллаж, тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгүүлэхийн тулд Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газарт өгөх шаардлагатай татвар төлсөн тухай гэрчилгээг авахаар ажиллаж байна.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт есдүгээр сард Монгол Улсад ирж, 2011 оны Оюу Толгойн Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд менежментийн төлбөр болон хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүгийн хэмжээг бууруулах асуудлаарх тохиролцоог албажуулсан тухай мэдээллийг бид анхааралдаа авсан.

Мөн “Рио Тинто” компани “Оюу Толгой ХХК”-ийн хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто” болон төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой ХХК”-д 2027 онд ногдол ашиг олгох асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах амлалтаа дахин баталгаажуулсан.

“Rio Tinto” компани зургаадугаар сарын 30-нд хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг урагшлуулах, хамтарсан үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар тохиролцсоноо олон нийтэд мэдэгдсэн билээ.

Тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх ажил дууссаны дараа бид “Оюу Толгой ХХК”-тай хамтран “Онтрэ”-гийн хамтарсан үйлдвэрийн хувь оролцоог санхүүгийн үнэ цэнийг нь хадгалсан, илүү хялбар бүтэцтэй хэлбэрт шилжүүлэхээр ажиллана.

Энэхүү хөрвүүлэлтийг хийхэд Торонтогийн хөрөнгийн биржийн зөвшөөрөл шаардлагатай байгаа. Мөн холбогдох талуудтай хийж буй хэлцэлд хамаарах Канадын зохицуулалтын шаардлагыг хангасан байх ёстой.

Хувьцаа эзэмшигчдийн санал хүсэлт

Хувьцаа эзэмшигчидтэйгээ харилцах, компанийн үйл ажиллагааны тал дээр хувьцаа эзэмшигчдийн бүтээлч санал хүсэлтийг сонсох нь миний эн тэргүүний зорилтуудын нэг байсаар ирсэн. Долоодугаар сараас хойш би манай компанийн хувьцааны ихэнхийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болсон олон хүнтэй уулзаж, санал бодлоо солилцов.

Саяхан болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцсэн бүх сэдэв өндөр хувьтай дэмжигдсэн нь хөрөнгө оруулагчид маань биднийг дэмжиж, итгэл хүлээлгэж байгааг харуулсан явдал болсон. Үүнд бид талархаж байна.

Гэхдээ хэд хэдэн хувьцаа эзэмшигч илүү ойр ойрхон мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү санал хүсэлтийн дагуу бид хөрөнгө оруулагчидтай харилцах үйл ажиллагаа болон чуулган, конференцуудад оролцох оролцоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашид хувьцаа эзэмшигчидтэйгээ өмнөхөөсөө илүү ойр ойрхон, илүү олон сувгаар харилцахыг зорьж байна.

Энэ захидлыг энэ чиглэлд хийж буй эхний алхам гэж ойлгоно уу.

Цаашдын төлөв

Сүүлийн хэдэн сарын хугацаанд олж авсан туршлага маань “Онтрэ” компанийн ирээдүйг өөдрөгөөр харж буй итгэлийг минь улам бататгалаа. Манай компани дэлхийн хэмжээний актив дахь эзэмшлийн хувь оролцоонд тулгуурласан бат бөх суурьтай.

Удирдлагын баг шинэ гишүүдээр бүрэлдэн шинэчлэгдэж, ур чадвар, харилцаа холбоо, шинэ санаа авчирсан нь бидэнд эрч хүч өгч байна. Мөн бид ТУЗ болон ахлах удирдлагуудынхаа олон жилийн турш хуримтлуулсан хамтын мэдлэг, туршлага, тогтсон харилцаа холбоог үргэлжлүүлэн ашиглах болно.

Сүүлийн үед зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ ойртон арилжих болсноос гадна цаашдын төлөв ч сайн харагдаж байна. Дэлхий дахиныг цахилгаанжуулах үйл явц эрчимжихийн хэрээр нийлүүлэлт хязгаарлагдмал, эрэлт өндөр хурдаар өсөж байгааг хөрөнгө оруулагч ойлгож эхлэх боллоо.

Оюу Толгой олборлолтоо нэмэгдүүлсээр, дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болохын зэрэгцээ үйл ажиллагааны зардлаараа дэлхийн хамгийн бага зардалтай уурхайнуудын доод дөрөвний нэгт багтах төлөвтэй байна. Мөн их хэмжээний алт дагалдах бүтээгдэхүүн хэлбэрээр гаргана. Үүний зэрэгцээ Оюу Толгой дахь манай эзэмшлийн хувь оролцоо ирэх олон арван жилийн турш мөнгөний урсгал бий болгохоор тооцоологдож байна.

Эх сурвалж: Entree Resources Ltd

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Oyu Tolgoin orodlogo nemegdvel mongold l ashigtai daa, gants biye biyenigee demjiad yvah hrgtei.

Зочин
Зочин

Тусгай зөвшөөрлийн татвараа төлсөн гэж байгаа бол хуулийн дагуу л явж байгаа юм байна.

Зочин
Зочин

entree resources odoo l neg mining salbart bairiia olj chadh ym shig haragdj bn.

Зочин
Зочин

Мөнгөний урсгал нь хэзээ Монголын эдийн засагт бодитоор орж ирэх юм бол доо.

Зочин
Зочин

25 jiliin tuuhtai kompani gehed mongold tiim ch sain tanгдаагүй л байсан.

Зочин
Зочин

Оюу Толгой дэлхийд дөрөвт орох том уурхай болно гэхээр бахархмаар ч юм шиг.

Зочин
Зочин

Рио Тинтотой хамтраад явж байгаа болохоор найдвартай байх оо.

Зочин
Зочин

tatvariin baiguullagasaa vnomlogoo avchihval formally shiljeed duush ym bn.

Зочин
Зочин

Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа нь манайд маш том боломж.

Зочин
Зочин

chris adams gej zahiarl ni mongold irj uulzsan ni saishaaltai zuyll.

Зочин
Зочин

ot-iin huvi tsogtslooroo odoo l neg nogdol ashig ugluh tsvvtei bolloo.

Зочин
Зочин

Техникийн шинэчилсэн тайлан 2027 онд гарна гэхээр арай л удаан юм уу даа.

Зочин
Зочин

Засгийн газар нь тусгай зөвшөөрөл шилжүүлэх тал дээр шуурхай ажиллах хэрэгтэй.

Зочин
Зочин

1-r bosoo amny olborlolt хурдан эхлээсэй, мөнгө нь орж ирэг.

Зочин
Зочин

Хувьцаа эзэмшигчиддээ ингэж нээлттэй тайлагнадаг нь гадаад стандартын жишээ.

Зочин
Зочин

riotinoto stiven skottiin ar gerid emgenel ilerhiilsen ni hundetgeltei zuyll.

haha
haha

хэрэв ийм болохын бол онтрэгийн тусгай зөвшөөрлийг цуцал УИХ орж 2009 оны гэрээнээс тусдаа гэрээ байгуулах естой эзэнээс нь асуулгүй гэрийн нүүлгэдэг яасан овоо дээрэлхүү новшнууд вэ ''ХҮЧТЭЙ ТӨРТЭЙ БОЛОХ ЮМСАН''

Зочин
Зочин

Зайлаарай муу хулгайч аа. Шууд л буудна шүү

Холбоотой мэдээ

Back to top button