Төрийн гурван өндөрлөг нэг намаас байж болдоггүйн жишээг харуулагчид
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар институцынхээ хувьд нэг намын угшилтай хүмүүсээр удирдуулбал хаашаа царайтай засаглал үүсчихдэгийг бид МАН-ын 10 жилийн ноёрхлоос харж болно. Үндсэндээ манай Ерөнхийлөгчийн инстутиц нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалуудаа эдүгээ бүрэн "базчихлаа". Учир нь, Ерөнхий сайд Н.Учрал ч, УИХ-ын дарга С.Бямбацогт ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гүн нөлөөн дор томилогдсон. Эв энгийн логикоор тэд томилсон субьектээсээ зөрж, хаа холдох билээ.
Яг үндсэн үүргээрээ бол УИХ-ын даргын хувиар С.Бямбацогт парламентын засаглалаа бэхжүүлэх, хамгаалах, байнгын ажиллагааг нь хангаж, хэлбэрэлтгүй явуулах учиртай. Н.Учрал ч Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон гүйцэтгэх засаглалын эрх хэмжээгээ хуваалцашгүй байдлаар бүрэн хадгалж, ачаагаа үүрэх, ажлаа явуулах шаардлага бий.
Гэтэл бодит байдал дээр С.Бямбацогт эдүгээ "Чуулгандаа суухгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хуулийг баталж, хэрэгжүүлнэ" гэж айлгаад сууж байна. Н.Учрал "Намайг огцруулбал, УИХ тарах эрсдэлтэй" гэж намынхандаа удаа дараа сануулав. Утгачилбал, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох институцын тэргүүлэгчид нь өөрсдийн хүчтэй байх аргачлалаа Ерөнхийлөгчийн эрх хэмжээтэй холбож авч үзснийг эндээс харж болно.
Атал нөгөө айлгах хэрэгсэл болоод буй Ерөнхийлөгч тань тангараг өргөхдөө намын гишүүнчлэлээс татгалздаг. У.Хүрэлсүх ингэж тангараг өргөсөн ч МАН-ын бүр гүнд ороод, эдүгээ удирдлагын багийг бүрэн гартаа авчхаад байна. Тэндээс Н.Учрал, С.Бямбацогт нар томилогдсон учраас төрийн гурван өндөрлөг нэгнээсээ айхтар хамаарах болсон нь энэ.
Энэ үзэгдэл манайд бас шинэ юм биш ээ. Н.Энхбаярын үед ч, Ц.Элбэгдоржийн төрийн тэргүүн хийсэн 8 жилд ч, Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд ч нам нь төрийн тэргүүний халааснаас гараагүй. Нэгэнт төрийн тэргүүний халаасанд буй нам хяналтаас нь гарна гэж үгүй. Гэхдээ хамгийн гүнзгийрүүлсэн нь У.Хүрэлсүх яах аргагүй мөн.
Тухайлбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АН-аа самарч, сонгуульд ялалт байгуулж танхимаа бүрдүүлсэн Н.Алтанхуягийг түлхэж унагаад, Ч.Сайханбилэгт гүйцэтгэх засаглалыг өгч байв. Ч.Сайханбилэг нэгэнт Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр томилогдсон тул "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг монголд шилжих процессыг УИХ-аар оруулалгүй, ХХБ-д өгөхөөр танхимдаа алх цохьчхож байлаа. Аа, Ерөнхийлөгч нь АН-ыг тэгж задалсны төлөөсөнд 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, МАН-ын урагшаа явах замыг засаж өгсөн өрнөлтэй.
Дараа нь, Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоход нэгэнт доройтсон АН-ынхан ЕТГ-ын зардлаар төмөр замын ажил үзэж явах дээрээ тулж, хүчгүйдсэн юм. Мөн л Ерөнхийлөгчийн нөлөөгөөр АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд талбайд өлсгөлөн зарлаж, Засгийн газрын хийж хэрэгжүүлэх учиртай төмөр замын ажлыг Ерөнхийлөгчийн институц өөрийн нөлөөндөө бүрэн авчхаж байв.
Х.Баттулгын аж ахуйн ажилтай ингэж зууралдах замыг У.Хүрэлсүх тавьсан ч Ерөнхий сайдаас буухдаа хууль хүчнийхнээр шалгуулах чиглэл өгсөн байдаг. Эрх биш өөр намын хүмүүс институц яаж нэгэндээ найр тавьсан ч задрах нь өөрөө жам юм.
Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газраас тусад нь хэрэгжүүлсэн асар их мөнгөний төсөвтэй хөтөлбөрүүдэд Л.Оюун-Эрдэнэ ч, Г.Занданшатар ч, Н.Учрал ч хориг тээг тавиагүй юм. Бүр УИХ дээрх сонсголын ирцийг нь ч бүрдүүлсэнгүй.
У.Хүрэлсүхийн хэрэгжүүлсэн аж ахуйн чанартай, Гүйцэтгэх засаглалын хийх учиртай энэ хөтөлбөрүүдийг АН-аас сонгогдсон төрийн тэргүүн санаачилсан бол эдүгээ аль ч инстутиц нь хяналтаа асар сайн тавих байв. Засгийн газар ч ийм их төсөв найр тавьж өгөхгүй эсэргүүцэж, парламент дээр эрүүл шүүмж өрнөх боломжтой. Гэтэл ийм орчин төрийн гурван өндөрлөг нь нэг намын угишлтай энэ цагт огтоос үүссэнгүй.
Нэг намаас төрийн гурван өндөрлөг сонгогдсноор энэ цаг парламентын ардчилал хамгийн ихээр бүдгэрэх эрсдэл үүсчхээд байна. Холимог тогтолцоот сонгуулийн хэлбэрт шилжиж жагсаалтын хэдэн муу нэртэй, шүүмжлэгч гишүүн нэмээгүй бол хуучин 76 бүтэц бол эдүгээ цаг тхэдийнэ Ерөнхийлбөгчийн институцтээ дагаар орчхоор сул байна.
Ирэх 2027 оны сонгуулиар ард түмэн хэн нэгнийг зүгээр л Ерөнхийлөгчөөр сонгох бус. Төрт улс нь ардчиллын замаар явах эсэхийг, парламентын ардчиллаа хадгалж чадах эсэхийг сонгох гэж байна.
Товчхондоо нэг намаас төрийн гурван өндөрлөг сонгохгүй байх алхмын хамгийн ойр нь Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль. Цаана нь нэг намыг арван жил төрийн толгойдоо залж яваагаа халах УИХ-ын 2028 оны сонгууль байна. Иргэн төрөө байгуулцдаг алхмын өмнө энэ мэт агуулгыг сануулах...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongold odoo turlin gurvan undurlug bugd MAN geheer yamar ch hyanalt alga daa.
Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч нь нам бус байх ёстой биз дээ, Хүрэлсүх бүр намыг зангидаад сурчихаж.
Eronhii said, UIH-in darga 2 ni zoriud Hurelsuhiin amig haraad baigaa юм шиг л харагдаж байна.
Арчилсан орны шинж чанар бүрэн алдагдлаа, нэг намын диктатур тогтлоо шүү.
Elbegdorj, Battulga-gin ued ch gesen iim l bsan, ene darga nar yag adilhan.
Учрал, Бямбацогт хоёр өөрсдийн гэсэн зарчимгүй, даргаасаа айн хусч суугаа нь эмгэнэлтэй.
2027 onii songuuliaraa l ene buruu togttson togttoltsog tsegtslehgui bol bolohgui ee.
Парламентын засаглал гэж ярихаас цаашгүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон юм биш үү.
Ганц намын ноёрхол удах тусам улс орны эдийн засаг, ардчилал доройтдог жамтай.
Hurelsuh gantsaaraa buh erx medliig avchihsan geed baigaa ni unenshee.
Mongold odoo turlin gurvan undurlug bugd MAN geheer yamar ch hyanalt alga daa.
Eronhii said, UIH-in darga 2 ni zoriud Hurelsuhiin amig haraad baigaa юм шиг л харагдаж байна.
Арчилсан орны шинж чанар бүрэн алдагдлаа, нэг намын диктатур тогтлоо шүү.
Elbegdorj, Battulga-gin ued ch gesen iim l bsan, ene darga nar yag adilhan.
2027 onii songuuliaraa l ene buruu togttson togttoltsog tsegtslehgui bol bolohgui ee.
Парламентын засаглал гэж ярихаас цаашгүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон юм биш үү.
Нам гэх юм ккк. Тэр МАН нэдэг нам зүгээр субьектив, зарчмын нэр. Зүгээр л бүлэг хулгайчид шүү дээ, бүх бүтцийг хувааж аваад хэрээд торлочихсон. Гурван удирдлага гурвуулаа байх нь ойлгомжтой.