НИЙГЭМНийгэм мэдээ

Орон сууцны залилах гэмт хэргийн асуудлаар Засгийн газрын тогтоол гаргуулна

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн орон сууцны залилантай холбоотой хэргийг шийдвэрлэх, хохирол барагдуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгч, ирэх долоо хоногт дээрх асуудлыг Засгийн газарт танилцуулж, тогтоол гаргахаар болжээ.

Барилгын компаниуд орон сууцны захиалгыг давхардуулан гэрээ байгуулан 2200 гаруй иргэнд 173 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэргийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэж байна. Иймээс орон сууцны захиалгад залилуулж хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий АЖЛЫН ХЭСЭГ удаа дараа хуралдаж, цаашид иргэдийг орон сууцны залилангийн гэмт хэргээс хамгаалах үүднээс дараах асуудлыг Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэхээр болжээ.

Тухайлбал,

1. Баригдаж буй орон сууцны барилгатай холбоотой мэдээллийг нэгтгэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах түр журам гаргах

2. Баригдаж буй орон сууцыг мэдээллийн цахим системд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй болгох (бүртгэлийг цахимжуулж, мэдээллийг ил тод болгосноор залиаланг бууруулах)

3. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй саатсан барилгын инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нийслэлээс нэн тэргүүнд шийдвэрлэхэд анхаарах

4. Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон сууцны залилах гэмт хэргийн шийдвэрлэлт, хохирлыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button