Нийгмийн

Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдаж 11 асуудал хэлэлцлээ

Хуралдааныг Сангийн сайд бөгөөд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга З.Мэндсайхан удирдав. Өнөөдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцлээ.

Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулав.

Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших хилийн Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалыг өргөтгөх эсэх тухай тогтоолын төслийг танилцуулсан.

Энэ хүрээнд холбогдох яамд болон байгууллагаас санал авахыг Сангийн сайд даалгав. Мөн тус хуралдаанаар “Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 7 дугаар хуралдаан”-ы үр дүнгийн талаар Гадаад харилцааны яамнаас танилцууллаа. Түүнчлэн, хилийн Гашуунсухайт боомтод ажиллах төрийн тусгай албан хаагчдын байрлах байрны асуудал болон боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй танилцлаа. Үүний дараа хилийн боомтын эрх зүйн байдлыг зохицуулах тандан судалгааг хийх, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулах эсэх тухай, Монгол, Хятадын хилийн “Даян- Хуншанзюй”, “Баянхошуу- Өвдөг”, “Сүмбэр- Рашаан” боомтын хилийн голын гүүрний тухай, Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах “Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулах эсэх тухай, Хилийн Шивээхүрэн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг батлуулах эсэх тухай, Хилийн Байтаг боомтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хязгаар, байршлыг тогтоохтой холбоотой зарим арга хэмжээний тухай төслүүдийг тус тус хэлэлцэн зөвлөлийн гишүүдээс санал авч, тодруулах шаардлагатай асуудлыг хүрээнд санал солилцлоо.

Дээрх асуудлуудын хүрээнд холбогдох яамдуудаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулга бэлтгэхийг Сангийн сайд бөгөөд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга З.Мэндсайхан Хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button