НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ сарын 23-наас Багануур, Багахангай чиглэлийн нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоолыг өөрчилнө

Х:17 “Багануур–Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай–Тэнгэр плаза” чиглэлийн автобусны эцсийн зогсоолыг өөрчилжээ.

НТБГ-аас мэдээлснээр нийтийн тээврийн үйлчилгээний Х:17 “Багануур–Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай–Тэнгэр плаза” чиглэлийн нийслэл хот талын эцсийн зогсоолыг аравдугаар сарын 23-ны өдрөөс “Тэнгэр плаза” байсныг “Чулуун овоо” болгон өөрчилж байна. Ингэснээр тус өдрөөс эхлэн Х:17, Х:18 чиглэлийн автобусны эцсийн буудал Чулуун овоо болж байна. Иймд иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ дээрх чиглэлүүдийн эцсийн зогсоолын өөрчлөлтийг анхаарахыг санууллаа.

“Баянзүрх зорчигч тээврийн төв”-ийн гадна талбайн зогсоолын зай талбай бага, хот хооронд болон нийтийн тээврийн олон чиглэлийн автобус тус зогсоолд эцэслэн зогсдогтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх өөрчлөлтийг хийж байгааг тайлбарлав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button