Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп ОХУ-ыг Ираны асуудал дээр бага тусалж байна гэсний дараа Лавров Ираныг дэмжинэ гэж мэдэгдэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Иранд айлчилж байна. Тэрбээр даваа гарагт /2026.10.19/ Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчитай Техранд хэвлэлийн бага хурал хийхдээ Ираныг дэмжихээ илэрхийлжээ. Тодруулбал Лавров “Ираны үйл хэрэг бол Оросынхтой адил шударга гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн юм. Мөн тэрбээр АНУ, Израил нарыг Иран өдөөн хатгаагүй байхад цэргийн ажиллагаа явуулсан гэж буруутгасан байна.

Лавровыг ингэж хэлэхээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийхдээ ОХУ-ын эсрэг шинээр хэрэгжүүлэх хоригийг цуцалсан шийдвэрээ өмгөөлжээ. Мөн тэр “ОХУ Ираны асуудал дээр тусалж болох хэмжээнээсээ их бага хэмжээгээр тусалж байна. Бараг тусламж үзүүлэхгүй байгаа гэж хэлэхэд болно” гэсэн юм.

Ираны дайн эхэлсний дараа ОХУ Техранд тагнуулын мэдээлэл өгөн тусалж байгаа. Иранаас АНУ-ын цэргийн баазууд руу өгч буй цохилтод хэрэг болох хиймэл дагуулын мэдээллийг ОХУ Техранд өгдөг билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button