Нийгэм мэдээ

“Цемент Шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох ₮4.6 тэрбумын авлигын хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45 201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1 476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээж, 342 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл, Прокурорын байгууллага төрийн өмчит “Цемент Шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 Тодруулбал, Д.Баттүвшин нь “Цемент Шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Ж.Мандахбаяр нь борлуулалтын хэлтсийн даргаар, А.Сосорбурам нь санхүү, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа бүлэглэн нэр бүхий компаниудын төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авах гэсэн хүсэлтийг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр шийдвэрлэж, “М...” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тонн цемент, “Т...” ХХК-д 548.7 сая төгрөгийн гурван тонн цементийг зээлээр олгож давуу бусдад байдал бий болгосон;

Н.Ганхуяг нь ““Цемент Шохой” ХХК-ийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа “Ө...” ХХК-аас гаргасан хүсэлтийг ажлын хэсгээр хэлэлцүүлж, шийдвэрлээгүй гэдгийг мэдсээр байж, үл хөдлөх хөрөнгийн барьцаанд үндэслэн дараа төлбөрт нөхцөлөөр гэрээ байгуулж, 2 тэрбум 446 сая төгрөгийн үнэ бүхий 8.9 тонн цементийг зээлээр олгож, бусдад давуу тал бий болгосон;

П.Занабазар нь“Цемент Шохой” ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Т.А, Х.Т, Д.Б нарын албан тушаалтнуудтай бүлэглэн техникийн тодорхойлолтод нүүрсний төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчилж нийт тоо хэмжээг нэмэгдүүлж, “Ш....” ХХК-д давуу байдал бий болгосон гэх нэр бүхий 10 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button