НИЙГЭМНийгэм мэдээ

Р.Булгамаа: Хохирогчийн ар гэрт нөхөн төлбөр олгоогүй, хэрэг хариуцах чадварыг дахин шинжлүүлэх хүсэлт гаргасан

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгч Р.Булгамаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гэж үзсэн ч гэмт хэргийн зүйлчлэл болон хууль хэрэглээний асуудлыг дахин хянах шаардлагатай гэж үзэн хэргийг буцаасан талаар мэдээлэв.

Мөн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн ар гэрт учирсан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгааг онцоллоо. Түүнчлэн М.Батчулуун өмнө нь хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэлээр хүний амь хөнөөсөн хоёр ч хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй юм. Энэ удаад түүний хэрэг хариуцах чадварт дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байна.

Тодруулбал, нийгмийн харилцаанд оролцож буй байдал, зан үйлийн онцлогийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай эсэхийг тогтоолгохоор сэтгэцийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй баг томилуулах хүсэлт гаргажээ. Хохирогч П.Сувданхуяг мэдээллийн үеэр “Би өс хонзон санасандаа бус, өөр нэг аавд ийм зүйл битгий тохиолдоосой гэсэндээ тэмцэж байна. Өнөө маргаашгүй өлгийдөж авах байсан үр, гэргийг минь хөнөөсөн хүнд давж заалдах нүүр байхгүй. Үлдсэн ганц охиныхоо төлөө зүтгэнэ. Гэр бүлийг минь сүйрүүлсэн М.Батчулуунд гэмших сэтгэл алга. Хохирлын мөнгө төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй. Би ажилдаа буцаж орж, охиныхоо эм тарианы мөнгийг олж байна. Би хэзээ ч бууж өгөхгүй. Гурван хүний амь шүү” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button