НИЙГЭМНийгэм мэдээ

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд өнөөдөр дөрвөн кино үзэгчдэд хүрнэ

“Улаанбаатар” олон улсын кино наадмын 18 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 16-22-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд Тэнгис кино театрт Монголын уран бүтээлчдийн болон олон улсын кино наадмын хөтөлбөрт багтсан дөрвөн бүтээлийг толилуулна. Тодруулбал, 14:00 цагт “Амьд үлдэх тэмцэл”, 16:35 цагт “Задлаагүй захиа”, 19:00 цагт “Алдааны сайхан”, 21:10 цагт “Уулын нөмөр” кино үзэгчдийн хүртээл болно.

Наадмын хүрээнд баримтат болон уран сайхны кинонуудыг толилуулж, Монголын кино урлагийг олон улсын уран бүтээлчидтэй холбох, дотоодын уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэхийг зорьж байна. Киноны тасалбар болон хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Тэнгис кино театрын цахим захиалга-аас авах боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button