НИЙГЭМНийгэм мэдээ

Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, “Жаргалтын-Ам гэдэг газар шар өвс шатаж, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний өдрийн 19:48 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тухайн өдрийн 20:33 цагт цурамд оруулж, 10.22-ны өдрийн 01:20 цагт бүрэн унтраажээ. Дараагаар нь Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албанд хүлээлгэн өгчээ.

Тухайн галыг шөнийн 23:00 цагийн үед бүрэн унтрааж, үүрийн 4:00 цагийн орчимд бүрэн унтраасан бол одоо ажиглалтыг үргэлжлүүлж байгаа аж. Түүнчлэн өчигдөр салхины чиглэл урдаасаа байсан тул түймрийн тархац харьцангуй бага байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 12 га орчим талбайд шар өвс, гурван га орчим талбайд мод, хөвд өртөж шатсан.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button