НИЙГЭМНийгэм мэдээ
Ч.Мэндбаяр: “Монгол төрийн тамганы хөшөө”-г засах ажлыг ирэх сарын 5-нд дуусгаж буцаан байршуулна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Төрийн ордны хойд талд байрлах хөшөөний суурь суулт өгч цуурсан, 2006 оноос шинэчилж засварлаагүй байсныг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийхээр болжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр “Төрийн ордны хойд талд байрлах “Монгол төрийн тамганы хөшөө”-ний суурь нурах эрсдэл үүссэнтэй холбогдуулан хуучин суурийг боржин чулуугаар сольж, бэхжүүлэх засварын ажлыг эхлүүллээ.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Засварын ажлыг 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгахаар төлөвлөсөн бөгөөд ажил бүрэн дууссаны дараа хөшөөг буцаан байрлуулна" гэлээ.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.