Дэд сайдаас жийгдэж, Н.Учралын зөвлөхөөр очсон Г.Дашням Нөмрөгийн хохирол тогтоох ажилд "нисдэг тэргээ ашиглуулъя" гэв
16 дэд сайдын 10-ыг цомхотгож, зургааг нь үлдээх шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Г.Дашням Соёлын дэд сайдын үүрэгт ажлаа дөрвөн сард өгч, зургаадугаар сард МАН-ын дарга Н.Учралын зөвлөхөөр томилогдсон байдаг.
Тэрбээр "Онгоц гаргах боломжгүй гэсэн мэдээ уншлаа. Үнэн үү? Үнэн бол, миний хувьд өөрийн эзэмшлийн нисдэг тэргийг Нөмрөгийн дархан цаазат газар дээр үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн байна. Байгаль дэлхий, эх орон минь бид бүхний өмч. Хүн бүр өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулах нь чухал гэж бодож байна. Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай бол нисдэг тэргээ гаргахад бэлэн байна. Эх орныхоо төлөө чадах зүйлээрээ тусалъя" хэмээсэн байна.
Монгол улсад хувийн болон хувийн хэвшлийн эзэмшлийн 30 гаруй бага оврын нисдэг тэрэг байдаг. Тэдгээрийг ихэвчлэн бизнесийн томоохон компаниудын удирдлагууд, уул уурхайн салбарын болон барилга, тээврийн томоохон бизнес эрхлэгчид хувьдаа болон компанийнхаа хэрэгцээнд зориулан ашигладаг. Ямартай ч Нөмрөгийн дархан цаазат газрыг төр нисдэг тэргээр "нөмрөхгүй" бол хувьдаа нисдэг тэрэгтэй хэд нь тусалъя гэх санааг Ерөнхий сайдын зөвлөх анхлан гаргаж буй бололтой.
Ташрамд дурдахад, Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтоохоор шинжээчдийн баг болон ажлын хэсэг ажиллаж байна. Дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикл болон морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсчээ.
Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, ойн гэмтлийн зэрэглэл, түймрийн бодит хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, хөрс, ургамлан нөмрөгийн шаталт, доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна. Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өнөөдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргасан байна.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene neg hudlaa yadsan archaagui ats tsarailsan batsaan bnaa
Хүрэлсүх нисдэг тэргээ гаргах биз бас
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud