2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах гаднын орнуудын улс төрийн нөхцөл байдал ямар байна вэ
Монгол Улс ирэх жилийн зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулна. Тэгвэл 2027 онд мөн адил Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах гаднын орнуудын улс төрийн нөхцөл байдлыг авч үзэцгээе.
Киргизстан
Киргизстан улс 2027 оны нэгдүгээр сарын 27-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров дахин сонгогдохоор өрсөлдөхөө зарласан. Энэ удаагийн сонгууль Киргизстан улс төрийн тогтолцоогоо үндсээр өөрчилж, мөн түүний залгамжлагч хэмээн тооцогдож байсан холбоотон Камчыбек Ташиев нь улс төрийн тавцангаас унасны дараа болох гэж байгаа юм. Тус улсыг Төв Ази дахь ардчиллын арал гэж нэрлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд сонгуулийн тогтолцоо нь авторитар дэглэм рүү шилжиж байгааг шинжээчид онцолдог.
2020 оны аравдугаар сарын эсэргүүцлийн жагсаалын дараа Жапаров төрийн эрхэнд гарснаас хойш Киргизстаны улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Тэр оноос хойш тус улс парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж, сонгуулийн хуулиа шинэчлэн, хэвлэл мэдээллийн салбарт тавих хяналтаа чангатгасан байна.
Жапаров наймдугаар сард ярилцлага өгөхдөө “Би дахин нэг удаа сонгуульд өрсөлдөж, ажлаа үргэлжлүүлэх бодолтой байна” гэжээ. Гэвч тэр дахин нэр дэвших боломжтой эсэхийг Үндсэн хуулийн шүүх шийдвэрлэх шаардлага байсан юм. Жапаров 2021 онд зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогдохоор заасан Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүн болсон. Үүнээс хэдхэн сарын дараа баталсан шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгон бууруулж, хоёр удаа сонгогддог болгожээ.

Энэ оны хоёрдугаар сард Үндсэн хуулийн шүүх Жапаровын одоогийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацааг шинэ Үндсэн хууль дор эхний бүрэн эрхийн хугацаа гэж тооцох шийдвэр гаргасан байна. Ингэснээр тэр дахин нэр дэвших эрхтэй болсон аж.
Жапаровын олон жилийн холбоотон, Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны (GKNB) дарга асан Камчыбек Ташиев улс төрийн тавцангаас унасан нь тус улсын улс төрийн хувьд явдал болжээ. Ташиев өмнө нь Киргизстаны улс төрийн хоёр дахь гол хүч гэж тооцогддог байв. Жапаров Ташиевт Ерөнхийлөгчийн албан тушаалыг шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа хүртэл ярьдаг байв. Тодруулбал, тэр “Камчы Ерөнхийлөгч болж, би тэтгэвэртээ гарна” гэж хэлж байсан юм.
Тэгвэл хоёрдугаар сарын 9-нд Киргизстаны төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон нийгэмд нэр нөлөөтэй 75 хүн ээлжит бус сонгууль явуулахыг уриалсан захидал нийтэлснээр нөхцөл байдал өөрчлөгджээ. Захидал нийтлэгдсэний дараагийн өдөр Ташиевийг албан тушаалаас нь чөлөөлсөн аж.
Долоодугаар сард Ташиев болон тэргүүтэй найман хүнийг төрийн эрхийг хүчээр авахыг завдсан хэрэгт буруутгагдан ял сонсжээ. Есдүгээр сард Бишкекийн шүүх төрийн эрхийг хүчээр авахыг завдсан гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, сонгуулийн эрхэд саад учруулсан хэмээн өөр зүйл ангиар сольсон байна.
Киргизстаны хуулиар эрүүгийн хэрэгтэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болдог. Ийм учир Ташиевын ялыг хүчингүй болгохгүй бол тэр сонгуульд өрсөлдөх боломжгүй. Тус улсын албан тушаалтнууд бусад улстөрчдийн эсрэг хэрэг үүсгэж ажиллаж байгаа юм. Аравдугаар сарын 6-нд прокурорууд “Социал демократ” намын хэрэгт холбогдсон хүмүүст ес хүртэлх жилийн хорих ял оноох хүсэлт гаргажээ. Хаалттай явагдаж буй уг хурлаар “Социал демократ” намын дарга Темирлан Султанбеков болон Киргизстаны Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Кадыp Атамбаев шүүгдэж байгаа юм. Тэднийг 2025 оны парламентын сонгуулийн дараа гарсан эмх замбараагүй байдалтай холбоотой гэж буруутгажээ.
Мөн Киргизстан аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Бишкек хотын төвд, Ала-Тоо талбай болон парламентын орчимд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон байна.
Энэ удаагийн сонгууль нь Киргизстаны хэвлэл мэдээллийн шинэ хуулийн хэрэгжилт дор явагдах анхны сонгууль болно. Уг хуулиар хэвлэлийн байгууллага болон цахим платформууд тусгай бүртгэлд бүртгүүлж, гадаадын иргэн аливаа хэвлэлийн 35-аас дээш хувийг эзэмшихгүй болгожээ. “Human Rights Watch” үзэж буйгаар, уг хууль хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих төрийн хяналтыг нэмэгдүүлж байгаа аж. Мөн сонгуулийг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд Төв сонгуулийн комиссоос итгэмжлэл авах шаардлагатай болжээ.
Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн өөр хоёр улстөрч байгаа юм. Тэд бол Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан Өмүрбек Суваналиев болон эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга асан Сыймык Жапыкеев юм.
Франц
Европын холбооны үүсгэн байгуулагчдын нэг болох Франц улс дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Хэрэв аль нэг нэр дэвшигч 50 хувийн санал авч чадахгүй бол дахин сонгууль тавдугаар сарын 2-нд явуулах юм. Францын Үндсэн хуульд зааснаар нэг хүн таван жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар хоёр удаа л сонгогдох боломжтой байдаг билээ.
Францад 2024 оны долоодугаар сард болсон парламентын ээлжит бус сонгуулиар аль ч нам парламентад үнэмлэхүй олонх статустай чадаагүйг. Үүний улмаас 2024 оны арванхоёрдугаар сар болон 2025 оны есдүгээр сард итгэл үл үзүүлэх санал хураалтаар Францын Засгийн газар хоёр удаа унасан. Засгийн газруудыг унахад хүргэсэн гол асуудал нь төсөв байв. Маргаан дагуулсан 2026 оны төсвийг Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню хоёрдугаар сард Үндсэн хуулийн заалтыг ашиглан парламентаар санал хураалгүй хүчээр баталжээ. Харин 2027 оны төсвийг шийдэх санал хураалт арваннэгдүгээр сарын 3-нд болно.
“Eurasia Group” судалгааны байгууллага анхааруулахдаа төсвийг танах гэж оролдвол одоогийн Засгийн газар нуран унахад хүргэж магадгүй юм. Гэхдээ ихэнх нам Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн хямрал үүсгэхээс зайлсхийхийг хүсэж байгаа.

Аравдугаар сарын 17-нд Франц даяар өрнөсөн жагсаал үймээн болон хувирч, аж ахуйн нэгжүүдийг тонож, эд зүйлс шатаасан олон тооны хэрэг бүртгэгдсэн. Үймээн дэгдээгчид 143 жилийн настай Лимож хотын захиргааны барилгыг галдан шатаажээ. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдал ийм л хэцүүхэн байгаа юм.
Францын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хамгийн анхаарал татаж буй нэр дэвшигч нь хэт барууны үзэлтэй гэгддэг “RN” намын дарга Марин Ле Пен юм. 2025 оны гуравдугаар сард Парисын эрүүгийн шүүх түүнийг Европын холбооны санхүүжилтийг завшсан хэргээр ял оноосон. Ялын хүрээнд Ле Пенийг 5 жил сонгууль өрсөлдөхийг хоригложээ. Харин энэ жилийн долоодугаар сард давж заалдах шатны шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч сонгууль өрсөлдөхийг хориглосон хугацааг 45 сар болгон бууруулсан байна. Үүний 30 сарыг тэнсэн харгалзахаар эдүүлэх юм. Ийм учир тэр Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших боломжтой болсон.
Тэрбээр ням гарагт /2026.10.25/ Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөнө гэдгээ зарлажээ. Мөн тус өдөр нийтлэгдсэн олон нийтийн санал асуулгаар Ле Пений рейтинг 32 хувиас 33.5 хувь болж өссөн байна. Харин түүний хамгийн ойрын өрсөлдөгч, хэт зүүний үзэлтэй эвслийн удирдагч Жан-Люк Меланшон 17 хувийн рейтингтэй байгаа юм. Наймдугаар сард Францын “BFMTV”, “La Tribune Dimanche” сонинд зориулж “Elabe” фирмийн явуулсан санал асуулгаар хоёр дахь шатны сонгуульд Ле Пен 52.5 хувийн санал авч ялалт байгуулах төлөвтэй байгаа гэх үр дүн гарсан билээ.
Эх сурвалж: Muslim Network TV, Reuters, CNBC, The Times of Central Asia













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2027 onii erunhiilegchiin songuuli gd l gadny ornuud deer iim l zoliostoi, shou tsenetei yum bolж bna shd
2027 onii erunhiilegchiin songuuli gd l gadny ornuud deer iim l zoliostoi, shou tsenetei yum bolж bna shd
Kirgizstanii Sadyr Japarov undsen huulia uurchlud l dahin ner devshij bna gsn chin huvid zohiolsan shou
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Марин Ле Пен сонгуульд өрсөлдөх эрхтэй болж рэйтинг нь өсөөд эхэлсэн чинь барууны улс төрийн том эргэлт болно
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Улаанбаатар хотынхоо өвлийн бэлтгэлтэй ноцолдож байхад гадаадын сонгууль яриад сууж байх гэж дээ
Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag
Киргизид сөрөг хүчнийхнийг дарж шоронд хийж байгаа нь тэдний ардчилал гэдэг чинь хоосон зүйл болсныг гэрчилнэ
Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna
Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd
Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd
Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd
Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna
Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog