Улс төрийн мэдээ
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Учралын зөвлөх Б.Анар 1.4 тэрбумын үл хөдлөхтэй
Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Ерөнхий сайд болоход нь Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан Б.Анар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
Түүний ажлын туршлага:
- 2008–2020 онд Сангийн яамны Төрийн сан, Төсвийн бодлого, Санхүүгийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга;
- 2020–2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга;
- 2021–2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн дарга;
- 2022–2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга;
- 2025–2026 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
- 2026 оны 8 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж иржээ.
Түүний хамгийн сүүлд буюу 2025 онд мэдүүлсэн ХОМ-тээ
- Өөрийн орлого: 216 сая
- Гэр бүлийн гишүүдийн орлого: 116 сая
- Нийтийн орон сууц 5, хашаа байшин 1, Үйлчилгээний зориулалттай барилга 1, авто зогсоол 2: 1.4 тэрбум
- Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 - 1: 195 сая
- Газар: 20 сая
- Хадгаламж: 80 сая
- Зээл: 649 сая хэмээн мэдүүлсэн байна.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эд нар яаж ингэж мөнгөтэй хөрөнгөтэй болдог байна аа. Мань мэт компани ажлуулаад ч байдаг л байрандаа.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Hiij baisan ajluudaas ni harahad turshlagatai l hun haragdaj bna