Хот хоорондын зорчигч тээврийн үнийг хэдэн төгрөгөөр нэмэх нь тодорхойгүй байна

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнийг шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн нэмэгдүүлэхээр болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдсэн.
Хот хоорондын нийтийн тээврийн одоогийн үнийн дүн Төв аймаг руу ₮6300, хамгийн ихдээ ₮172 000 (Ховд аймгийн Булган сум), ₮160 000 (Баян-Өлгий), ₮140 000 (Увс) байгаа юм. Цаашид хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг АТҮТ-ийн албаны эх сурвалжаас тодруулахад “Аймгуудаас авсан үнийн дүнгийн судалгаа Зам тээврийн яаман дээр эцэслэн батлагдсан тул одоохондоо бид ерөнхий мэдээллийг л нийтэд зарласан. Үнийн дүнгийн талаарх нарийн мэдээллийг энэ сарын сүүлээр эцэслэн олон нийтэд зарлах бөгөөд одоогоор тодорхой хэлэх боломжгүй” гэлээ.
2026 оны тавдугаар сарын байдлаарх хот хоорондын зорчигч тээврийн үнийг доорх зургаас харах боломжтой.

Б.МӨНХСАРНАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.