Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгост 19-29 насны залуусын 75.3 хувь нь ном уншдаг болжээ

БНСУ-д номтой холбоотой эвент, мерчандайзууд олны анхаарлыг татаж байна. Номын үзэсгэлэнгүүд олон тооны хүн татаж, тусгай хэвлэлийн номууд тэр дор нь зарагдан дуусах болжээ. Зургаадугаар сарын сүүлээр болсон Сөүлийн олон улсын номын үзэсгэлэнд 150 мянган хүн оролцсон байна. Гэхдээ тус улсад ном уншдаг насанд хүрэгчдийн тоо тогтмол буурсаар байгаа юм. Тодруулбал Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам гаргасан 2025 оны ном уншилтын судалгаагаар бол насанд хүрэгчдийн 38.5 хувь нь ном уншдаг гэх үзүүлэлт гарчээ. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд дор хаяж нэг хэвлэмэл эсвэл цахим ном уншсан тоо үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт 2015 онд 67.4 хувь байжээ.

Тэгвэл номын үзэсгэлэнгүүд рүү хэн очиж байна вэ. Хариулт нь 19-29 насны залуус юм. Тус судалгаанаас харвал зөвхөн 20 орчим насны залуус дунд ном унших үзүүлэлт нэмэгджээ. Тодруулбал 19-29 насны залуусын 75.3 хувь нь ном уншдаг болсон байна. Энэ нь 2023 оноос 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Ном унших трендийг залуус үүсгэж байгаатай холбогдуулан номын мерчандайзуудын борлуулалт ч нэмэгдэх болжээ. Гэхдээ энэ нь мөн шүүмжлэл дагуулж байна. Залуус үнэхээр ном унших сонирхол нь нэмэгдсэн үү эсвэл номтой холбоотой номтой дагалдан ирдэг мерчандайзууд тренд болсон учир худалдан авч байна уу гэж шүүмжлэгчид асууж байгаа юм.

Эх сурвалж: Korea Herald

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button