Нийгэм мэдээ

Н.Цэлмүүн: С.Мөнхчулуун дарга "МАК"-ийн үйл ажиллагаанд гацаа үүсгэчхээд, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нээлтэд оролцох гэнэ

"МАК" компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн "Энх-Мэнд" хөтөлбөрийн нээлтэд Дундговийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцохыг зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр "Хувийн хэвшлийнхэн орон нутагт хөрөнгө оруулж, ажлын байр бий болгохоор очиход хамтарч ажиллах ёстой. Гэтэл С.Мөнхчулуун Засаг дарга манай компанийн үйл ажиллагаанд хүртэл удаа дараа гацаа, хүндрэл үүсгэж ирсэн. Тэгсэн атлаа бидний хэрэгжүүлж буй “Энх-Мэнд” хөтөлбөрийн нээлтэд оролцох гэж байгааг сонслоо. Үйл ажиллагаанд маань саад болдог хэрнээ бидний санаачилж, санхүүжүүлсэн ажлын үр дүнг танилцуулах болохоор хамт зогсох нь хэр зохистой вэ.

Засаг даргын үүрэг бол хуульд нийцсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж, иргэдийнхээ ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх. Хувийн хандлага, өөрийн эрх ашгийг нутгийн хөгжил, иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьдаг бол тэр албан тушаалд ажиллах ёсгүй гэж бодож байна. Бид Дундговийн иргэдийн эрүүл мэндийн төлөөх ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ. Харин хамтын ажиллагаа харилцан хүндлэлтэй, хариуцлагатай байх ёстой" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямтайширын охин ашиггүй зүйл хийхгүй ээ. Уснаас хүртэл мөнгө босгох нь

Холбоотой мэдээ

Back to top button