Роснефть шатахуун хязгаарлаж эхэлж, Трасса шатахуун түгээх компани хаалгаа барилаа
ОХУ-ын Москва бүс дэх шатахуун түгээх станцын хамгийн том сүлжээнүүдийн нэг болох Трассагийн үйл ажиллагааг Засгийн газар нь авах болсон. Үүнтэй холбогдуулан тус компани үйл ажиллагаагаа зогсоожээ. Москва бүс дэх Трассагийн 57 шатахуун түгээх станцыг ажиллуулж байсан “EuroTrans” компани есдүгээр сард бондын төлбөрөө төлж чадаагүй юм. Үүний улмаас тус компани дампуурлаа зарлажээ. Харин ням гарагт /2026.11.08/ ОХУ-ын Эрчим хүчний яам мэдэгдэл хийхдээ Трассагийн хөрөнгийг төрийн мэдэлд шилжүүлэх ажил эхэлсэн гэсэн юм.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын газрын тосны салбарын аварга Роснефть шатахуун түгээх станцууддаа хязгаарлалт тогтоож эхэлжээ. Зарим бүс нутагт хот доторх Роснефтийн станцуудад нэг удаа дээд тал нь 30 литр бензин авах хязгаарлалт тогтоосон байна. Харин хурдны замын дагуух станцуудад нэг удаад 50 литр бензин худалдах квот тогтоожээ. Мөн Москва бүсэд нэг удаад худалдах бензиний хэмжээг 50 литр гэж тогтоож өгсөн байна.
Эх сурвалж: The Moscow Times













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.