НИЙГЭМНийгэм мэдээ
"Singles' Day" буюу ганц биечүүдийн өдөр тохиож байна

Ганц биечүүдийн өдөр буюу "Singles' Day" жил бүрийн 11-р сарын 11-нд тохиодог. Учир нь 11.11 гэсэн дөрвөн ширхэг нэгийн тоо нь ганцаараа зогсож буй ганц бие хүмүүсийг бэлгэддэг аж.
Энэхүү өдөр нь 1993 онд БНХАУ-ын Нанжины их сургуулийн дотуур байрны дөрвөн эрэгтэй оюутны санаачилгаар анх үүсжээ. Тэд ганц бие байгаадаа гуниглах бус, харин эрх чөлөөт амьдралын хэв маягаа баяр хөөртэйгөөр тэмдэглэх зорилгоор 11-р сарын 11-нийг сонгосон аж.
Улмаар анх хятадаар "Гуан Гүнь Же" буюу гоонь эрчүүдийн өдөр нэртэй байсан ч яваандаа эрэгтэй, эмэгтэй бүх ганц бие залуусын өөрийгөө хайрлах, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх өдөр болон өргөжсөн байна.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.